2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 10.00 цагийн байдлаар:
МОНГОЛ УЛСАД:
Хордлогын яаралтай тусламжийн төвд 12 хүн ханджээ
12 дугаар сарын 12-19-ний өдрийг хүртэлх хугацаанд Хордлогын яаралтай тусламжийн төвд 12 хүн хандсан бөгөөд эмийн бодисын хордлогоор 5 хүн, угаарын хийн хордлогоор 7 хүн тус тус ханджээ. Үүнээс 8 хүн хэвтэн эмчлэгдэж, 4 хүн тусламж, үйлчилгээ авсан байна.
Эх сурвалж: Хордлогын яаралтай тусламжийн төв
ДЭЛХИЙ ДАХИНД:
Дэлхийн ихэнх улсад томуугийн А/H3N2/ вирусээр үүсгэгдсэн томуугийн дэгдэлт илэрч байна
Дэлхийн ихэнх улс орнуудад томуугийн А хүрээний (H3N2) хэвшлийн вирусээр үүсгэгдсэн томуугийн дэгдэлт бүртгэгдэж байгааг ДЭМБ-аас мэдээллээ. Өмнөх долоо хоногт манай улсад ч энэ төрлийн вирус лабораторийн шинжилгээгээр илэрсэн байна.
Эх сурвалж: ДЭМБ
Эбола вируст халдвараар эрүүл мэндийн 649 ажилтан өвчлөөд байна
2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар дэлхийн 9 улсад эбола вируст халдвараар 18669 хүн өвчилж, 6964 (37%) хүн нас барсан байна. 12 дугаар сарын 10-наас хойш өвчний 661 шинэ тохиолдол нэмж бүртгэгдсэн бөгөөд нас баралт 527 хүнээр нэмэгджээ.
Эрүүл мэндийн 649 ажилтан өвчилж, 56% (365) нь нас барсан нь өмнөх мэдээллээс хойш 27 хүнээр нэмэгдсэн байна.
Мөн 12 дугаар сарын 19-ний байдлаар эрчимтэй тархалттай (Гвиней, Либери, Сьерра-Леон) улсуудад 19031 хүн өвчилж, 7373 хүн нас баржээ.
Эх сурвалж: ДЭМБ
Шуурхай удирдлагын төв