MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • D-GOV

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД БНХАУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

    ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД БНХАУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

    2014-12-19
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Эрчим хүчний сайд Д.Зоригт, БНХАУ-ын Элчин сайд В.Шиалонг өөрийнх нь  хүсэлтээр хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Монгол Улсын Эрчим хүчний сайд Д.Зоригт хэлэхдээ, “ Манай хоёр улсын эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа түүхэн уламжлалтай билээ. Монголын анхны УЦС-ыг 1932 онд Хархоринд барьсанаас хойш 2007 онд “Дөргөн”, 2009 онд “Тайшир”-ын УЦС-уудыг барьж сэргээгдэхэд БНХАУ-ын туслалцаа дэмжлэг  Монголын эрчим хүчний салбарт ихээхэн хувь нэмэр оруулсан билээ.  Өнөөдөр манай хоёр орны хамтын ажиллагаа өргөжиж, Оюутолгойн баяжуулах үйлдвэрийн эрчим хүчний хэрэгцээг БНХАУ-аас импортын цахилгаан эрчим хүчээр хангаж байна. Өмнөх Засгийн газрын үед эхлүүлсэн бүтээн байгуулалтын ажилд БНХАУ-ын эрчим хүчний нэр хүндтэй томоохон компаниуд “ДЦС-3” ТӨХК-ийн өргөтгөл, “Амгалан дулааны станц”-ын барилга угсралтын ажлуудыг гүйцэтгэж, эхнээсээ амжилттай ашиглалтад өгч байгаа нь бидний цаашдын эрчим хүчний салбарын тогтвортой урт хугацааны түншлэлийн гараа гэж хэлж болно” гэв. 

    Сүүлийн жилүүдэд хурдацтай өсөн тэлж буй Эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд гарган хөгжүүлэх шаардлага тулгарч байна. Энэ ажлын хүрээнд Эрчим хүчний яам, БНХАУ-ын Хөгжил, шинэтгэлийн хорооны харьяа Эрчим хүчний удирдах газартай 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Санамж бичгийн хүрээнд хоёр орны эрчим хүчний салбарын зөвлөлдөх комиссыг яамд болон үйлдвэр компаниудын оролцоотойгоор байгуулж Анхдугаар хуралдааныг Бээжин хотноо 10 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд хооронд зохион байгуулж протоколоор хэлэлцсэн асуудлуудаа баталгаажуулсан. Эрчим хүчний яамны зүгээс тавьсан саналуудыг ч мөн УИХ-ын дарга З.Энхболдын БНХАУ-д аравдугаар сарын 29-ний өдөр хийсэн уулзалт ярианы сэдэвт тусгасан байдаг.

    Анхдугаар уулзалтын хүрээнд тодорхой асуудлуудаар хоёр орон хамтран ажиллах нь зүйтэй гэж үзсэн бөгөөд хуралдааны үеэр хэлэлцсэн хамтын ажиллагааны тухайд дурдвал,

    ·  “Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк” байгуулах асуудлыг Монгол Улсын Засгийн газар дэмжиж байна. Банкны үйл ажиллагааны голлох чиглэлүүдэд эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтыг түлхүү оруулан манай улсад хэрэгжүүлж болох томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх боломжийг судлах;

    ·  Эрчим хүчний томоохон эх үүсвэрийг цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд бүтцийг хамтаар барин, БНХАУ-д эрчим хүч экспортлох чиглэлээр хамтран ажиллах;

    ·  Эрчим хүчний экспорт-импортын ерөнхий хэлэлцээр байгуулах;

    ·  Гобитек-Азийн супер сүлжээ буюу сэргээгдэх эрчим хүчний томоохон эх үүсвэр байгуулахад хамтран ажиллах. Энэ асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд онцгой анхаарч, дэмжлэг үзүүлэн ажиллахаа мэдэгдээд байгаа. Иймд БНХАУ-ын талаас дэмжиж хамтран ажиллах эсэх асуудлыг тодорхой болгох;

    ·  Талын зам санаачлагын хүрээнд ОХУ, БНХАУ-ыг холбосон цахилгаан дамжуулах агаарын шугамыг Монгол улсын нутаг дэвсгэрээр дайруулан барихад БНХАУ-ын талаас дэмжлэг үзүүлэх гэх мэт асуудлууд байна.

    Энэ талаар уулзалтад оролцсон 2 тал санал хүсэлтээ харилцан солилцлоо.

     Уулзалтад  Эрчим хүчний яамны СХОГ-ын дарга С.Баярбат, /хуучнаар/ Эрчим хүчний яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Товуудорж, /хуучнаар/ Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Энхтүвшин нар байлцав. 

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН МЭНДЧИЛГЭЭ

    2016-08-19 06:59:34

    АМЕРИКИЙН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

    2016-08-11 01:12:03

    ШИЗУОКИ МУЖИЙН ЗАСАГ ДАРГЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

    2016-08-08 07:15:19

    ӨРГӨТГӨСӨН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

    2016-08-08 07:12:43

    ЭРЧИМ ХҮЧНИЙ ДЭД САЙДААР ТОМИЛОГДСОН Т.ГАНТУЛГА АЖИЛДАА ОРЛОО

    2016-08-04 01:52:10

    ГУРВАН ТАЛТ УУЛЗАЛТЫН ҮЕЭР ЭГИЙН ГОЛЫН УЦС-ЫН ТАЛААР ХӨНДЛӨӨ

    2016-06-23 23:50:58

    Монгол эрчим хүчний шинэ тоглогч болно

    2016-06-23 01:31:07

    ЭХЯ-ны баг тамирчид хоёр дахь удаагаа цомын эзэн боллоо

    2016-06-07 03:13:15

    Шинэ мэдээ

    Г.Занданшатар: Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддагийг харуулсан үйл явдал боллоо
    2026-03-12 13:15:00
    Ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа
    2026-03-11 16:54:00
    Зэвсэгт хүчний алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах зарим асуудлыг шийдвэрлэхээр болов
    2026-03-10 16:14:00
    “Оюу Толгой” төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг 60 хувиас дээш нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавилаа
    2026-03-09 19:55:00
    Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийн бүртгэл эхэллээ
    2026-03-09 17:23:00
    Г.Занданшатар: Засгийн газар аялал жуулчлалын бизнес эрхлэгчдээ бодлогоор дэмжин ажиллаж байна
    2026-03-09 16:15:00
    “Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
    2026-03-08 13:53:00
    Г.ЗАНДАНШАТАР: ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ БОДЛОГЫН ТЭРГҮҮНД ГЭР БҮЛ, ЭМЭГТЭЙЧҮҮД, ХҮҮХЭД БАЙНА
    2026-03-07 12:07:00
    Монгол Улс жендэрийн үзүүлэлтээр 20 байр урагшилжээ
    2026-03-06 15:43:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2026 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!