MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД ЯПОНЫ ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

    ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД ЯПОНЫ ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

    2014-12-19
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

      Монгол Улсын Эрчим хүчний сайд Д.Зоригт Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ТакэнориШимизүг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа. 

    Уулзалтын эхэнд Эрчим хүчний сайд Д.Зоригт хэлэхдээ ”Япон Улс нь Монгол улсын эрчим хүчний салбарт бодитой хувь нэмэр оруулах төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, хямралыг даван туулахад ихээхэн хувь нэмэр оруулж ирсэн. Тухайлбал, “ДЦС-4” ТӨХК-д 1995-2004 оны хооронд 4,5 тэрбум иенийн зээлээр техник технологийн шинэчлэлийн I ээлжийн төсөл, 2001-2008 оны хооронд 6.1 тэрбум иенийн зээлээр II ээлжийн шинэчлэлийн төслийг амжилттай хэрэгжүүлсэн билээ. Цаашид 2014-2018 оны хооронд 4,2 тэрбум иен зээлээр технологийн шинэчлэлийн гурав дахь удаагийн төсөл хэрэгжихээр болсонд талархаж байна” гэв.   

    Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ТакэнориШимизү хэлэхдээ, Сүүлийн жилүүдэд хоёр орны хоорондын хамтын ажиллагаа нь шинэ түвшинд гаран хөгжиж байгаа бөгөөд Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абегийн 2013 оны гуравдугаар сард манай улсад хийсэн албан ёсны айчлалын үеэр дэвшүүлсэн “Эрч” санаачлага, Монгол Улсын Ерөнхий сайдын 2013 оны 09 дүгээр сарын 11-14-ний өдрүүдэд Япон улсап хийсэн албан айлчлалын үеэр байгуулагдсан “Монгол, Японы стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөр”, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2014 оны 07 дугаар сарын  21-24-ний өдрүүдэд Япон улсад хийсэн ажлын айлчлалын үеэр “Монгол, Япон Улсын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах зарчмын тохиролцоонд хүрсэн болон Монгол, Японы худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тухай хамтарсан тохиролцоо”-нд гарын үсэг зурсан мөн Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абе болон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарын санаачлан дэвшүүлсэн “Эрч +” санаачлагуудаар баяжигдаж байна” гэв.

    Эрчим хүчний сайд Д.Зоригт хэлэхдээ “Эдгээр баримт бичгүүдийн хүрээнд манай хоёр улсын харилцаа урьд өмнө Япон улсаас үзүүлэх буцалтгүй тусламж дээр голчлон суурилж байсан бол ойрын жилүүдэд хамтарсан бүтээн байгуулалт, техник, технологи нутагшуулах ажлуудыг харилцан ашигтай хамтын ажиллагаанд тулгуурлан хийх шинэ хэлбэрт шилжээд байгаа нь Эрчим хүчний салбарт ч мөн адил биелэлээ олж байна.

    Тухайлбал: ойрын 30 гаруй жилийн хугацаанд Улаанбаатар хотод цахилгаан, дулааны шинэ эх үүсвэр баригдаагүйн улмаас бий болсон эрчим хүчний хомсдолыг даван туулах чиглэлээр цахилгаан, дулаан хосолсон 5 дугаар цахилгаан станцыг концессын гэрээнд үндэслэн барьж байгуулах төслийг эзэмшигчдийн нэгээр Япон Улсын “Сожицү корпораци” тодорсон, Өмнийн говийн бүтээн байгуулалттай холбоотой эх үүсвэрийн хомсдлыг шийдэх стратегийн ач холбогдол бүхий “Таван толгойн цахилгаан станц”-ын богиносгосон жагсаалтад “Кансай электрик”, “Марубени” зэрэг компаниуд шалгараад байна. Мөн бид Япон улсын тэргүүний техник, технологийг нэвтрүүлэхээр Өмнийн говийн эрчим хүчний дэд бүтцийг сайжруулах зорилго бүхий 2013 оны арванхоёрдугаар сард байгуулагдсан Монгол, Японы хоёр орны нүүрсхүчил багатай хөгжлийн санаачлагын хүрээнд Япон Улсын Шинэ технологи, аж үйлдвэрийн агентлаг, “Хитачи” компанитай хамтран “Оюутолгой-Цагаан суврага” чиглэлийн 220/20 кВт-ын ЦДАШ-ыг Япон улсын “Хитачи” компанийн алдагдал багатай өндөр үр ашиг бүхий цахилгаан дамжуулах утсаар барьж байгуулах, “ЖАЙКА” байгууллага, өвсний үндэс хөтөлбөрийн хүрээнд буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Газрын хөрсний дулааныг өвлийн хүлэмжийн аж ахуйд ашиглах” зэрэг төслүүдийг хэрэгжүүлж байна” гээд шинэ түвшинд гаран хөгжиж буй хоёр орны эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны чиглэлээр дараах саналуудыг тавьж байна” гээд,

    ·  Монгол, Япон хоёр орны стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд 2013-2017 онд хэрэгжүүлэхээр тусгагдсан нүүрстөрөгч багатай хөгжилд хувь нэмэр оруулах “Хамтарсан кредит олгох механизм” (JCM)-ын дагуу алслагдсан сум суурин газарт сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг дулааны эх үүсвэрийг барьж байгуулахад  хамтран ажиллах;

    ·  Азийн хөгжлийн банкны санхүүгийн эх үүсвэрээр хэрэгжүүлэхЗүүн хойд азийн супер сүлжээ-Гобитек төслийн ТЭЗҮ-ийг боловсруулахад Япон Улсын Засгийн газрын зүгээс дэмжлэг үзүүлэх;

    ·  Эрчим хүчний яамны харьяанд бодлого тодорхойлох, судалгаа шинжилгээ хийхэд зөвлөмж дэмжлэг үзүүлэх үүрэг функц бүхий “Эрчим хүч, эдийн засгийн хүрээлэн”-г 2014 онд байгуулан ажиллуулж байгаа бөгөөд Япон улсын “Эрчим хүч, эдийн засгийн хүрээлэн”-тэй туршлага солилцох, боловсон хүчнийг бэхжүүлэхэд хамтран ажиллах;

    ·  Стратегийн ач холбогдол бүхий “Эг”, “Шүрэн”-ийн УЦС-ийг барьж байгуулахад Япон улсын аж ахуйн нэгж, компаниудыг татан оролцуулахад хамтран ажиллах;

    ·  Эрчим хүчний үйлдвэр компаниудын алдагдлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэхэд техник технологи, хүний нөөцийн чиглэлээр хамтран ажиллах;зэрэг хүсэлт тавьлаа.

    Уулзалтанд ЭХЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга С.Баярбат, Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Товуудорж, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ц.Мөнхбаяр, ахлах мэргэжилтэн Г.Энхтүвшин нар оролцов.


    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН МЭНДЧИЛГЭЭ

    2016-08-19 06:59:34

    АМЕРИКИЙН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

    2016-08-11 01:12:03

    ШИЗУОКИ МУЖИЙН ЗАСАГ ДАРГЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

    2016-08-08 07:15:19

    ӨРГӨТГӨСӨН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

    2016-08-08 07:12:43

    ЭРЧИМ ХҮЧНИЙ ДЭД САЙДААР ТОМИЛОГДСОН Т.ГАНТУЛГА АЖИЛДАА ОРЛОО

    2016-08-04 01:52:10

    ГУРВАН ТАЛТ УУЛЗАЛТЫН ҮЕЭР ЭГИЙН ГОЛЫН УЦС-ЫН ТАЛААР ХӨНДЛӨӨ

    2016-06-23 23:50:58

    Монгол эрчим хүчний шинэ тоглогч болно

    2016-06-23 01:31:07

    ЭХЯ-ны баг тамирчид хоёр дахь удаагаа цомын эзэн боллоо

    2016-06-07 03:13:15

    Шинэ мэдээ

    “Монгол Улсын Засгийн газраас 100 хоногт багтаан хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” албан даалгаварт ард иргэдийн саналыг авна
    2025-07-07 20:00:00
    Төв аймгийн Бүрэн сумыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа
    2025-07-07 14:37:00
    Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа
    2025-07-04 16:11:00
    Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    2025-07-03 16:23:00
    Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлах асуудлаар Засгийн газар, Монголбанк санал нэгдлээ
    2025-07-03 15:38:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Халамжаас хөдөлмөрт шилжихэд Засгийн газар баялаг бүтээгчдээ дэмжиж ажиллана
    2025-07-03 15:27:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой
    2025-07-03 12:04:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН БАЙГАЛИЙН НӨӨЦ, ЭКОЛОГИЙН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    2025-07-02 18:59:00
    Бизнес эрхлэгчдийг дэмжих, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зэрэг асуудлаар Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа
    2025-07-02 18:24:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!