MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • E-ZASAG.MN
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
      • Зөвлөлдөх санал асуулга

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Мэдээ » ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга Ю.П.Трутнев Монгол Улсад айлчилж байна

    ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга Ю.П.Трутнев Монгол Улсад айлчилж байна

    Мэдээ 2014-12-13
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга Ю.П.Трутневийг хүлээн авч уулзлаа

    ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга, ОХУ-ын Ерөнхийлөгчийн Алс Дорнодын холбооны тойрог дахь бүрэн эрхт төлөөлөгч Ю.П.Трутнев манай улсад айлчилж байна. Айлчлалын үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ноён Ю.П.Трутневийг хүлээн авч уулзлаа.

    Уулзалтын эхэнд Монгол Улсын Засгийн газрын тэргүүнээр томилогдсонд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга Ю.П.Трутнев баяр хүргэлээ. ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийсэн ажлын айлчлалын үеэр хэлэлцэн тохирсон томоохон төслүүдийн ажлыг эрчимтэй урагшлуулахад дэмжлэг үзүүлж байгаад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хариу талархал илэрхийллээ.

    Улаанбаатар төмөр замыг шинэчлэх, "Талын зам" төслийн хүрээнд Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хурдны автозам барих зэрэг дэд бүтцийн томоохон төслүүдээ Монгол Улсын Засгийн газар эхлүүлээд байна. Эдгээр төслийн ажлыг эрчимтэй урагшлуулахад хоёр талын хүчин чармайлт чухал байна гээд Монгол Улсаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, тэр дундаа мах, махан болон хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүнийг Оросын зах зээлд нийлүүлэх таатай нөхцөл бүрдүүлэх асуудалд анхаарал хандуулахыг, түүнчлэн уламжлалт хамтын ажиллагаанаас гадна шинэ төслүүд хэрэгжүүлэх нь хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд чухал түлхэц өгөх боломжтойг Монгол Улсын Ерөнхий  сайд Ч.Сайханбилэг уулзалтын үеэр тэмдэглэлээ.

     

    Шадар сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга Ю.П.Трутневтэй уулзлаа

    Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга, ОХУ-ын Ерөнхийлөгчийн Алс Дорнодын холбооны тойрог дахь бүрэн эрхт төлөөлөгч ноён Ю.П.Трутневийг хүлээн авч уулзлаа. Энэ онд манай хоёр орны харилцаа идэвхтэй өрнөж, өндөр дээд хэмжээний айлчлалууд амжилттай болж буйд сэтгэл хангалуун байна. Өнгөрсөн есдүгээр сард ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путины Монголд хийсэн ажлын айлчлал хоёр орны харилцаанд өндөр ач холбогдол өгсөн гэж тэрбээр онцоллоо.

    Сүүлийн хоёр жилийн туршид буураад байгаа хоёр орны худалдааны хэмжээг тэнцвэржүүлэх, нэмэгдүүлэх үүднээс Монгол Улсаас ОХУ-д нийлүүлж буй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, тухайлбал, мах махан бүтээгдэхүүн, хөнгөн үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг Оросын зах зээлд тодорхой хугацааны туршид тэглэсэн татвараар нийлүүлэх саналыг бид дэвшүүлсэн. Энэ асуудалд дэмжлэг үзүүлэхийг хүсээд “Хоёр улсын хамтын ажиллагааны томоохон төслүүдийн явцыг хэрэгжүүлэхэд санаачилгатай ажиллана” гэж Шадар сайд У.Хүрэлсүх хэллээ.  

    Мах боловсруулах хамтарсан үйлдвэр байгуулж болох саналыг ОХУ-ын Засгийн газрын дэд дарга Ю.П.Трутнев илэрхийлээд Монголын тал дэмжвэл энэ ажлыг судалж, эхлүүлэхэд бэлэн байна гэлээ.

    Уулзалтад Монголын талаас Зам тээврийн сайд Н.Төмөрхүү, Уул уурхайн сайд Р.Жигжид, Оросын талаас ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, Тээврийн дэд сайд А.С.Цыденов, “Оросын төмөр зам” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн нэгдүгээр дэд ерөнхийлөгч В.Н.Морозов нар байлцлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

    Мэдээ
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    COP17 бага хурлыг зохион байгуулахтай холбогдуулан сайн дурын идэвхтний сонгон шалгаруулалт зарлалаа

    2026-05-29 18:33:00

    Худалдаа, тээвэр логистикийн хамтын ажиллагааг өргөжүүлж, Евразийн эдийн засгийн интеграцид идэвхтэй ажиллахаар тохиролцлоо

    2026-05-29 18:02:00

    Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа

    2026-05-29 12:53:00

    ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ЭНЭ ОНД НИЙСЛЭЛИЙН 80 БАЙРШИЛД НОГООН ӨРТӨӨ БАЙГУУЛНА

    2026-05-28 16:03:00

    БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: Ойн салбарт тохирсон ногоон санхүүжилтийн тогтолцоо бүрдүүлэх шаардлагатай

    2026-05-28 14:49:00

    ЯДУУРЛЫГ БУУРУУЛАХ, ХӨДӨӨГИЙН ХӨГЖЛИЙН ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ БОЛОМЖИЙГ ХЭЛЭЛЦЭВ

    2026-05-27 16:38:00

    “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа 10 компанийг татан буулгаж, давхардсан орон тоог танаж 67,3 тэрбум төгрөг хэмнэлээ

    2026-05-27 13:48:00

    ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН БНСУ-Д СУРЧ, АЖИЛЛАЖ БУЙ МОНГОЛ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА

    2026-05-27 10:26:00

    Шинэ мэдээ

    COP17 бага хурлыг зохион байгуулахтай холбогдуулан сайн дурын идэвхтний сонгон шалгаруулалт зарлалаа
    2026-05-29 18:33:00
    Худалдаа, тээвэр логистикийн хамтын ажиллагааг өргөжүүлж, Евразийн эдийн засгийн интеграцид идэвхтэй ажиллахаар тохиролцлоо
    2026-05-29 18:02:00
    Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
    2026-05-29 12:53:00
    ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ЭНЭ ОНД НИЙСЛЭЛИЙН 80 БАЙРШИЛД НОГООН ӨРТӨӨ БАЙГУУЛНА
    2026-05-28 16:03:00
    БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: Ойн салбарт тохирсон ногоон санхүүжилтийн тогтолцоо бүрдүүлэх шаардлагатай
    2026-05-28 14:49:00
    ЯДУУРЛЫГ БУУРУУЛАХ, ХӨДӨӨГИЙН ХӨГЖЛИЙН ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ БОЛОМЖИЙГ ХЭЛЭЛЦЭВ
    2026-05-27 16:38:00
    “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа 10 компанийг татан буулгаж, давхардсан орон тоог танаж 67,3 тэрбум төгрөг хэмнэлээ
    2026-05-27 13:48:00
    ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН БНСУ-Д СУРЧ, АЖИЛЛАЖ БУЙ МОНГОЛ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
    2026-05-27 10:26:00
    Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийг хэлэлцүүлж эхэллээ
    2026-05-27 10:07:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2026 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!