MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Эрүүл мэндийн техник, технологийн шинэчлэлийн асуудлаарх үндэсний зөвлөгөөн болж байна

    Эрүүл мэндийн техник, технологийн шинэчлэлийн асуудлаарх үндэсний зөвлөгөөн болж байна

    2014-12-12
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email
    Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр Эрүүл мэнд, спортын яам Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтран “Эрүүл мэндийн техник, технологийн шинэчлэл, хөрөнгө оруулалтын тулгамдсан асуудлууд” сэдэвт үндэсний зөвлөгөөнийг өнөөдөр/2014.12.11/ ЭМСЯ-наа зохион байгуулж байна.

    Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба тус зөвлөгөөнийг нээж үг хэлэхдээ, “Дэлхий дахины техник, технологийн хурдацтай хөгжил, мэдээлэлжсэн нийгмийн өнөө үед иргэд хаанаас, ямар арга замаар илүү чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг авах боломжтойг мэддэг болж, иргэд хамгийн орчин үеийн оношилгооны техник, тоног төхөөрөмж, эмчилгээний арга, сайн чанарын эмийг хэрэглэхийг хүсч байна. Энэ байдлыг дагаад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын өсөлт нэмэгдэж байна.

    Өнөөдөр монгол улсад тархины цус харвалт, зүрхний шигдээсийн тусламж, үйлчилгээ, эрхтэн шилжүүлэх, үр шилжүүлэн суулгах гэх мэт гадаадын өндөр хөгжилтэй орнуудад хийгддэг, зарим эмчилгээ, оношилгоог хийдэг болсон нь сайшаалтай боловч тухайн тусламж, үйлчилгээг үзүүлэхэд шаардагдах тоног төхөөрөмж, эмчилгээний дараах эм, эмнэлгийн хэрэгслийг төр дангаараа хариуцах боломжгүй байдал үүсч байна. Иймд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний удирдлага, засаглалыг боловсронгуй болгох, тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг хувийн хэвшлийн байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлэх, тоног төхөөрөмж, технологийн шинэчлэлийг хийхдээ нөөцийг үр ашигтай хуваарилах, хөрөнгийн төлөвлөлтийн болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийн тогтолцоог зөв зохистой болгох үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байна” гэлээ.

    Энэ үеэр "Эмнэлгийн тоног төхөөрөмжийн чанарын хяналт, сургалт, бүртгэл мэдээллийн алба"-ыг албан ёсоор нээснийг мэдэгдэж, хүндэт зочид тууз хаачиллаа.

    Хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар нь эрүүл мэндийн салбарын технологийн бодлого, түүний хэрэгжилтээс ихээхэн хамаардаг.

    Иймд эрүүл мэндийн технологийн өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилтийг хэлэлцэж зөвлөмж гаргах, төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагын хамтын оролцоог хангах, эмнэлгийн тоног төхөөрөмжийн чанарын хяналт, сургалт, бүртгэл, мэдээллийн албаны үйл ажиллагааг сурталчлах зорилготойгоор энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа ажээ. Тус зөвлөгөөн маргааш буюу 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр үргэлжилнэ.

    Уг зөвлөгөөнд Эрүүл мэнд, спортын яам, Сангийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандарчилал хэмжил зүйн газар, ШУТИС, АШУҮИС, АХБ-ны Эрүүл мэндийн салбар хөгжил хөтөлбөр, ЭМСЯ-ны харьяа байгууллага, хувийн хэвшлийн эмнэлгүүд, тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээний болон ханган нийлүүлэлтийн компани зэрэг нийт 120 гаруй төлөөлөгчид хүрэлцэн ирлээ.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Эмийн бүтээгдэхүүн бүртгэх журмыг өөрчлөхийг Засгийн газар дэмжлээ

    2015-01-10 05:03:21

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.01.10/

    2015-01-10 05:01:33

    Чөлөөт бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтэд ЭМС-ын дэд сайд Т.Болдбаатар оролцлоо

    2015-01-10 01:46:03

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.01.09/

    2015-01-10 01:42:24

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна/2015.01.07/

    2015-01-07 09:29:05

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2014.12.31/

    2014-12-31 04:00:45

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2014.12.30/

    2014-12-31 03:00:50

    МЭНДЧИЛГЭЭ

    2014-12-30 05:27:41

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
    2025-05-05 20:19:00
    Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-04-30 20:42:00
    “Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам"-ыг шинэчлэн баталлаа
    2025-04-30 14:04:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана
    2025-04-29 16:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс чиглэлээр хөгжүүлнэ
    2025-04-28 19:33:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн уул уурхайн салбар, хөрөнгө оруулалтын шинэ хуудсыг хамтдаа нээцгээе
    2025-04-25 15:25:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!