2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 10.00 цагийн байдлаар:
МОНГОЛ УЛСАД:
Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт өнгөрсөн долоо хоногоос 1,9 хувиар өсчээ
Нийслэлийн хэмжээнд эрүүл мэндийн байгууллагын амбулаторит нийт 75366 хүн эрүүл мэндийн үзлэгт хамрагдсаны 8283 тохиолдол (11.0%) нь томуу, томуу төст өвчтэй (ТТТӨ) гэж оношлогдсон байна. Энэ үзүүлэлт нь өнгөрсөн 7 хоногийн дунджаас 1.9 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 3.8 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
Томуу, томуу төст өвчин нь өнгөрсөн 7 хоногийн үзүүлэлтээс Багахангай дүүрэгт 36.9%, Налайх дүүрэгт 3.8%, Баянзүрх дүүрэгт 3.5%, Сүхбаатар дүүрэгт 3%, Хан-Уул дүүрэгт 2.5%-иар тус тус нэмэгдэн бүртгэгджээ.
Нийт өвчлөгсөдийн 79.7 хувийг 0-9 насны хүүхдүүд эзэлж, хүүхдийн түргэн тусламжид 2534 дуудлага ирүүлсний 1109 тохиолдол буюу 43.8% нь ТТТӨ гэж оношлогдсон байна.
Эх сурвалж: НЭМГ
ДЭЛХИЙ ДАХИНД:
Эбола вируст халдвараар 6119 хүн нас баржээ
2014 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд дэлхийн 9 улсад эболагаар нийт 17211 хүн өвчилж, 6119 (35%) хүн нас барсан. 11 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш өвчний тохиолдол 1210 шинэ тохиолдол, нас баралт 381 хүнээр тус тус нэмэгджээ.
Өвчний дэгдэлт Гвинейд тогтворжиж, Либерит буурч харин Сьерра-Леон улсад өвчлөлийн тархалт эрчимтэй хэвээр байсаар байна.
Нийт 622 эрүүл мэндийн ажилтан өвчилж, 346(56%) хүн нас барсан бөгөөд өмнөх мэдээллээс хойш 30 шинэ тохиолдол, 6 нас баралтаар нэмэгджээ.
Гвинейд тохиолдлын тоо бага зэрэг нэмэгдэж, 11 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш нийт 77 батлагдсан тохиолдол, Либерид буурч 43 батлагдсан тохиолдол, Сьерра-Леонд эрчимтэй нэмэгдэж, 537 батлагдсан тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.
Эх сурвалж: ДЭМБ
Шуурхай удирдлагын төв