MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • D-GOV

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асран хамгаалагч нарт зориулсан мэдлэг олгох сургалтыг анх удаа явууллаа

    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асран хамгаалагч нарт зориулсан мэдлэг олгох сургалтыг анх удаа явууллаа

    2014-12-09
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email
    “Нийгмийн халамжид хамрагдагсад болон эмзэг, ядуу бүлгийн хүн амын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулъя” сарын аяны хүрээнд энэ сарын 05-ны өдөр НЭМҮТ, АШУҮИС, “Энэрлийн түүчээ” ТББ, “Монголын хөдөлмөр засалчдын холбоо”, Сувилалын 10-р цогцолбор төв, Эпимон эмнэлэг, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сургалт, мэдээллийн төв зэрэг байгууллагууд хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асран хамгаалагч нарт "Хөдөлгөөн засал”, "Ахуй засал" эмчилгээ зэрэг сэдвүүдээр анхан шатны мэдлэг олгох сургалтыг зохион байгууллаа.

    Анх удаагаа зохиогдсон уг сургалтад энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын мэргэжилтнүүд цаашид хэрхэн хамтран ажиллах талаар зөвлөлдлөө. Мөн сургалтад хамрагдсан эцэг эх, асран хамгалаагч нар олон санал дэвшүүлснээс манай улсад хөдөлгөөн засал болон ахуй заслын сургалтууд маш хэрэгцээтэй байдаг, энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг төвийг нэмж байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.

    Монгол улсын хүн ам, орон сууцны 2010 оны тооллогоор нийт 108071 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. Үүнээс төрөлхийн 36765, олдмол нь 71306 хүн байна.

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн харааны бэрхшээлтэй 2%, сонсгол ярианы бэрхшээлтэй нь 16%, тулгуур эрхтний бэрхшээлтэй нь 21%, уналт таталттай 8%, сэтгэцийн эмгэгтэй нь 11%, оюуны хомсдолтой нь 11%, хавсарсан эмгэгүүдтэй нь 31% эзэлж байна. Монгол улсад хөгжлийн бэрхшээлтэй 11880 орчим хүүхэд байгаагаас 50% нь ЕБС-д элсэн ордог ч суурь боловсрол эзэмшиж байгаа нь 14% болтлоо буурч байна гэдэг нь судалгаагаар батлагдсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах эрх зөрчигдөж байгаа шалтгаан нь сурах орчин бүрдүүлж өгөөгүй, тэдэнтэй ажиллах мэргэжлийн багш бэлтгэгдээгүй, асаргаа сувилгааны бэрхшээлийг нь шийдээгүй болж сургуульд бүрэн хамрагдаж чадахгүй байна.

    Мөн манай улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд ахуйн засал эмчилгээ, 60-65 хувьд нь хөдөлгөөн засал эмчилгээ шаардлагатай байдаг боловч одоогоор зөвхөн 10 хувь нь хамрагдаж чаддаг. Үлдсэн 90 хувь нь хамрагдаж чадахгүй байгаа шалтгаан нь дүүрэг хороо болгонд хүүхэдтэй ажиллах ахуйн болон хөдөлгөөн заслын төв байдаггүй, хүүхэдтэй ажиллах мэргэжилтнүүд дутмаг байгаатай холбон тайлбарлаж байна.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Эмийн бүтээгдэхүүн бүртгэх журмыг өөрчлөхийг Засгийн газар дэмжлээ

    2015-01-10 05:03:21

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.01.10/

    2015-01-10 05:01:33

    Чөлөөт бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтэд ЭМС-ын дэд сайд Т.Болдбаатар оролцлоо

    2015-01-10 01:46:03

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.01.09/

    2015-01-10 01:42:24

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна/2015.01.07/

    2015-01-07 09:29:05

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2014.12.31/

    2014-12-31 04:00:45

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2014.12.30/

    2014-12-31 03:00:50

    МЭНДЧИЛГЭЭ

    2014-12-30 05:27:41

    Шинэ мэдээ

    Г.Занданшатар: Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддагийг харуулсан үйл явдал боллоо
    2026-03-12 13:15:00
    Ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа
    2026-03-11 16:54:00
    Зэвсэгт хүчний алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах зарим асуудлыг шийдвэрлэхээр болов
    2026-03-10 16:14:00
    “Оюу Толгой” төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг 60 хувиас дээш нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавилаа
    2026-03-09 19:55:00
    Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийн бүртгэл эхэллээ
    2026-03-09 17:23:00
    Г.Занданшатар: Засгийн газар аялал жуулчлалын бизнес эрхлэгчдээ бодлогоор дэмжин ажиллаж байна
    2026-03-09 16:15:00
    “Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
    2026-03-08 13:53:00
    Г.ЗАНДАНШАТАР: ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ БОДЛОГЫН ТЭРГҮҮНД ГЭР БҮЛ, ЭМЭГТЭЙЧҮҮД, ХҮҮХЭД БАЙНА
    2026-03-07 12:07:00
    Монгол Улс жендэрийн үзүүлэлтээр 20 байр урагшилжээ
    2026-03-06 15:43:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2026 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!