“Бодит хамгаалалт- Хуулийн шинэчлэл” аяны хүрээнд энэ сарын 05-ны өдөр НЭМҮТ, ГССҮТ, Хууль сахиулахын их сургуулийн албан хаагчид болон сонсогчдод “Хүний эрх, жендэрт суурилсан хүчирхийллийн тухай ойлголт, “Цагаан туузатны аян” хүчирхийллийн эсрэг эрчүүдийн оролцоог нэмэгдүүлэх” зэрэг сэдвүүдээр анхан шатны мэдлэг олгох сургалтыг Хууль сахиулах их сургуулийн хурлийн танхимд зохион байгууллаа.
Сургалтад нийт 320 сонсогч, 35 албан хаагч хамрагдсан бөгөөд албан хаагчид болон сонсогчид олон санал дэвшүүлсэн. Тухайлбал, Манай улсад гэр бүлийн хүчирхийллийн эсрэг сургалтууд маш хэрэгцээтэй байдаг, энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг төвийг нэмж байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.