2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 10.00 цагийн байдлаар:
МОНГОЛ УЛСАД:
Өвөрхангай, Завхан аймагт малын галзуу өвчин гарлаа
Өвөрхангай аймгийн Уянга, Тарагт, Завхан аймгийн Тэлмэн суманд малын галзуу өвчний тохиолдол бүртгэгджээ. Мал эмнэлгийн лабораторийн шинжилгээгээр дээрх 3 суманд үхэр, нохой, тэмээ галзуу өвчнөөр өвчилсөн болох нь батлагдсан байна. Одоогийн байдлаар тус сумдад 14 хоногийн хугацаанд хорио цээрийн дэглэм тогтоожээ.
Эх сурвалж: ОБЕГ
ДЭЛХИЙ ДАХИНД:
Гвиней улсад эбола вируст халдварын дэгдэлт тогтворжиж байна 2014 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд дэлхийн 9 улсад эбола вируст халдвараар нийт 17211 хүн өвчилж, 6119 (35%) хүн нас барсан.
11 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш өвчний тохиолдол 1210 шинэ тохиолдол, нас баралт 381 хүнээр тус тус нэмэгджээ. Өвчний дэгдэлт Гвинейд тогтворжиж, Либерит буурч харин Сьерра-Леон улсад өвчлөлийн тархалт эрчимтэй хэвээр байсаар байна.
Нийт 622 эрүүл мэндийн ажилтан өвчилж, 346 (56%) хүн нас барсан бөгөөд өмнөх мэдээллээс хойш 30 шинэ тохиолдол, 6 нас баралтаар нэмэгджээ. Гвинейд тохиолдлын тоо бага зэрэг нэмэгдэж, 11 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш нийт 77 батлагдсан тохиолдол, Либерид буурч 43 батлагдсан тохиолдол, Сьерра-Леонд эрчимтэй нэмэгдэж, 537 батлагдсан тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.
Эх сурвалж: ДЭМБ
Өмнөд Солонгос улсад шүлхий өвчин бүртгэгдлээ
Өмнөд Солонгос улсын нэгэн гахайн аж ахуйд “О” хэвшлийн вирусээр үүсгэгдсэн шүлхий өвчин бүртгэгджээ. Тухайн аж ахуйд нийт 15884 гахай байснаас 30 гахай өвчилсөн байна. Одоогийн байдлаар 574 гахайг устгажээ.
Эх сурвалж:ДАЭМБ
Шуурхай удирдлагын төв