MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Мэдээ » Ерөнхий сайд илгээлт хүргүүллээ

    Ерөнхий сайд илгээлт хүргүүллээ

    Мэдээ 2014-12-08
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ээлжит XIX их хурал хуралдаж байна. Тус хуралд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг илгээлт хүргүүллээ. Илгээлтийг Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр уншиж, гардууллаа гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.         

     

     

    Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ээлжит XIX их хуралд

    Монгол Улсын Ерөнхий сайдын ИЛГЭЭЛТ

                Их хурлын хүндэт төлөөлөгчид өө!    

                Эрхэмсэг зочид, ноёд, хатагтай нар аа!

    Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 70 гаруй хувийг бүрдүүлдэг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг төлөөлөн илэрхийлэгч гол байгууллага. Тиймээс ч үе үеийн Засгийн газартай хамтран ажиллаж улс орныхоо хөгжлийн бодлого, үйл ажиллагаанд тодорхой хувь нэмэр оруулж ирсэн гадаад, дотоодод нэр хүнд бүхий байгууллага хэмээн хүндэтгэн үздэгээ Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд юуны өмнө илэрхийлье.

    Миний бие Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажилласан өнгөрсөн 2 жилийн хугацаанд Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, төрийн бус бусад байгууллага, хувийн хэвшлийнхэнтэй хамтран Дэлхийн банкны “Бизнес эрхлэхүй” үнэлгээний үндсэн чиглэлүүдээс гадна хилийн боомтын үйл ажиллагааг шат дамжлаг бага, хүнд сурталгүй, шуурхай болгох, тусгай зөвшөөрлийг зохист хэмжээнд хүртэл багасгах, мэргэжлийн хяналтын үйл ажиллагааг боловсронгуй болгох зэрэг бизнесийн таатай орчинг бүрдүүлэх зорилго бүхий хэд хэдэн чиглэлээр Та бүхэнтэй хамтран үр бүтээлтэй ажилласандаа сэтгэл хангалуун байна.

    Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдохдоо би Улсын Их Хурлын Чуулганы индрээс Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийг эдийн засаг байх болно” хэмээн тодорхойлж эдийн засгийн хүндрэлээс бид хувийн хэвшил, хувийн бизнесийг дэмжсэн бодлогоор л гарах болно гэдгээ илэрхийлсэн билээ.

    Эдийн засгийн хүндрэлийн учир шалтгааныг системээр нь зөв оношлож, түүнээс гарах бодлогоо макро болон бусад түвшинд нарийвчлан гаргах, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа тууштай явуулахад хувийн хэвшлийнхний санаа бодол, идэвхтэй хамтын үйл ажиллагаанд Засгийн газар тулгуурлах болно.  Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран зохион байгуулсан уулзалт дээр чухал олон санаа гарсан бөгөөд ийм цуврал уулзалтыг цаашид ч үргэлжлүүлнэ.

    Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн гишүүн аж ахуйн нэгжүүдийн дунд салбар, салбарын төлөөллүүд байгаа. Эдгээр төлөөллийг Ерөнхий сайдын дэргэд байгуулагдах Эдийн засгийн Үндэсний зөвлөлд оруулах, улмаар салбарын бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэхэд оролцоог нь хангах, хамтын ажиллагаагаа сайжруулж ажиллахыг шинээр томилогдох сайд нарт үүрэг болгоно.

    Цаашид төр, хувийн хэвшлийн түншлэлийг бүх талаар хөгжүүлэх, Засгийн газрын зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх арга хэмжээг Засгийн газар хэрэгжүүлэх болно.

    Эдийн засгийн хүндрэлийг даван туулахад хувийн хэвшлийг дэмжих замаар төсөв, мөнгөний бодлогын салбарт болон бусад чиглэлээр хийх ажлуудаа Шинэ Засгийн газраас удахгүй УИХ-д өргөн барьж олон нийтэд танилцуулна.

    Үүсээд байгаа нөхцөл байдлыг даван туулахад Засгийн газрын бодлого, үйл ажиллагаанаас гадна Та бүхнээс бас шалтгаалах ажил бий. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд компанийн засаглалаа сайжруулах, хүний нөөцийн бодлогоо зөв зохистой хэрэгжүүлэх, гадна дотны хөрөнгө оруулалт татах замаар шинээр нөөц бололцоо  бий болгох нь эхний ээлжинд зайлшгүй хэрэгжүүлэх зорилт болох учиртай. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх асуудал нь төр засгаас гадна бас та бүхний гарт байгаа гэдгийг онцлон тэмдэглэж байна.

    Засгийн газар төрийн өмчийг эзэнжүүлэх, төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийг хувьчлах, төрийн оролцоог багасгах, хувийн хэвшлийн менежментийг нэвтрүүлэх  зорилгоор “Төрийн өмчийг 2014-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл”-ийн төслөө улам сайжруулан УИХ-д өргөн барих гэж байна. Засгийн газар саяхан төрийн өмчит болон төрийн оролцоотой аж ахуйн нэгжүүдэд төрийн төлөөллийг төрийн захиргааны байгууллагын удирдлага, албан тушаалтан хэрэгжүүлж байсныг өөрчилж, хувийн хэвшлийн удирдлага, салбарын мэргэжилтнээр хэрэгжүүлэх шийдвэр гаргалаа. Энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэхэд Та бүхний идэвхтэй оролцоо маш чухал байна.

    Яам, Засгийн газрын агентлагийн хэрэгжүүлэх чиг үүргийн давхардлыг арилгаж, хувийн хэвшилд учруулдаг хүнд суртал, дарамтыг багасгах, шат дамжлагыг цөөлөх, хэрэгцээгүй олон хяналт шалгалтыг эрс багасгахажлаа улам эрчимжүүлэх болно.

    Засгийн газраас бизнесийн чиглэлээр хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагаа нь Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, бизнесийн чиглэлээрх мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийнхний оролцоотой салшгүй холбоотой явагдана гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсч байна.

     

    Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ээлжит XIX их хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье.

    Хувийн хэвшлийнхний эх орныхоо хөгжил, дэвшилд оруулах хувь нэмэр улам өргөжин тэлэх болтугай.

    Монгол Улсын Ерөнхий сайд Ч. Сайханбилэг

    Төрийн ордон Улаанбаатар хот

     2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр

     

    Мэдээ
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

    2025-07-03 16:23:00

    Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлах асуудлаар Засгийн газар, Монголбанк санал нэгдлээ

    2025-07-03 15:38:00

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Халамжаас хөдөлмөрт шилжихэд Засгийн газар баялаг бүтээгчдээ дэмжиж ажиллана

    2025-07-03 15:27:00

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

    2025-07-03 12:04:00

    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН БАЙГАЛИЙН НӨӨЦ, ЭКОЛОГИЙН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

    2025-07-02 18:59:00

    Бизнес эрхлэгчдийг дэмжих, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зэрэг асуудлаар Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа

    2025-07-02 18:24:00

    Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо

    2025-07-02 16:14:00

    3x3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчдад Ерөнхий сайдын нэрэмжит шагнал 500 сая төгрөг гардууллаа

    2025-07-02 14:22:00

    Шинэ мэдээ

    Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    2025-07-03 16:23:00
    Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлах асуудлаар Засгийн газар, Монголбанк санал нэгдлээ
    2025-07-03 15:38:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Халамжаас хөдөлмөрт шилжихэд Засгийн газар баялаг бүтээгчдээ дэмжиж ажиллана
    2025-07-03 15:27:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой
    2025-07-03 12:04:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН БАЙГАЛИЙН НӨӨЦ, ЭКОЛОГИЙН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    2025-07-02 18:59:00
    Бизнес эрхлэгчдийг дэмжих, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зэрэг асуудлаар Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа
    2025-07-02 18:24:00
    Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо
    2025-07-02 16:14:00
    3x3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчдад Ерөнхий сайдын нэрэмжит шагнал 500 сая төгрөг гардууллаа
    2025-07-02 14:22:00
    Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, МҮХАҮТ-д шилжүүлснээр төрийн дарамт, хүнд суртал буурна гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар онцоллоо
    2025-07-01 14:06:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!