Жил бүрийн 12 дугаар сарын 05-ны өдрийг Сайн дурынхны өдөр болгон тэмдэглэдэг. Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар эрүүл мэндийн болон ниймийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сайн дурын идэвхтэнүүдэд зориулсан уулзалт өдөрлөгийг зохион байгууллаа.
Уг өдөрлөгт Эрүүл мэндийн газрын сум өрхийн эрүүл мэндийн төвийн сайн дурын идэвхтэнүүд, Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэгийн сайн дурынхан, Дэлхийн зөн олон улсын байгууллага, Улаан загалмайн хорооны сайн дурын идэвхтэнүүдийн төлөөлөл 84 хүн оролцлоо.
Уулзалт өдөрлөгийг нээж ЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтэсийн дарга М.Мөнхбаатар үг хэллээ.
“Олон улсын сайн дурынхны үйл ажиллагааны жишээ” сэдвээр Дэлхийн зөн хүүхдийн сайн дурын ажилтан Кэйд Миллер, “Өөрийгөө хөгжүүлцгээе” мэдээлэл ярилцлагыг Дэлхийн зөн ОУБ-ын хүүхэд хариуцсан ажилтан Б.Солонго, ЭМГ-ын сургалтын арга зүйч Ж.Наранцэцэг нар зохион байгуулсан.
Мөн НЭМТ-ийн их эмч Ч.Мөнхцэцэг, сувилагч н.Сайнзаяа, н.Гэрэлмаа, н.Пүрэвсүрэн, н.Сугармаа, н.Уранчимэг нар сайн дурын идэвхтэнүүдийн цусны даралт, өндрийг хэмжиж, цусан дахь сахар холистриныг тодорхойлон, body analyze аппатараар уураг, өөх тос, ус зэрэг үзүүлэлтүүдийг үзэж БЖИ, биологийн нас тодорхойлон үзэж зөвлөгөө өглөө.