Хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хөгжүүлэх, энэ чиглэлээр төрөөс баримтлах бодлого, шийдвэрийг оновчтой төлөвлөж хэрэгжүүлэхэд шинжлэх ухааны нотолгоо нэн чухал байдаг.
Анагаах ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хүрээлэн, төвүүд, их сургууль, гурав дахь шатлалын эмнэлгүүд 2014 онд гүйцэтгэсэн эрдэм судлалын ажлын үр дүнд бүтээсэн шинэ ололт амжилтаа нийтэд сурталчлах, харилцан суралцах зорилготойгоор өнөөдөр/ 2014.12.05/ “Монголын анагаар ухаан-2014 онд: шинэ мэдлэг, мэдээлэл” үзэсгэлэн, цуврал лекцийн үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа. Ийм үйл ажиллагааг 2012 оноос эхлэн хэрэгжүүлж байна.
Нийгмийн эрүүл мэнд, эмнэлзүй, биоанагаах, эмзүй, уламжлалт анагаах ухааны чиглэлээр эрдэм шинжилгээний ажил эрхэлдэг байгууллагууд 2014 онд бүтээсэн шинэ бүтээлээ дэлгэн харуулж байна.
Үзэсгэлэн гарахын зэрэгцээ 2014 онд хэрэгжүүлж дүүргэсэн төслүүдийн үр дүнгээр цуврал лекц зохион байгуулж буй нь өөрийн хийсэн судалгааны оргил хэсгийг нийтэд тайлбарлан таниулах чухал ач холбогдолтой юм.
Тус үзэсгэлэн, лекцийн үйл ажиллагаа эрүүл мэндийн салбарын байгууллагад ажиллагсад, сонирхсон хүн бүхэнд нээлттэй боллоо.