2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 10.00 цагийн байдлаар:
МОНГОЛ УЛСАД:
Улсын хэмжээнд Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, халдварт өвчний дэгдэлтийн талаар албан болон албан бус сувгаар мэдээлэгдээгүй байна.
ДЭЛХИЙ ДАХИНД:
Эбола вируст халдвараар нийт 17211 хүн өвчилжээ
2014 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд дэлхийн 9 улсад эбола вируст халдвараар нийт 17211 хүн өвчилж, 6119 (35%) хүн нас барсан. 11 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш өвчний тохиолдол 1210 шинэ тохиолдол, нас баралт 381 хүнээр тус тус нэмэгджээ.
Өвчний дэгдэлт Гвинейд тогтворжиж, Либерит буурч харин Сьерра-Леон улсад өвчлөлийн тархалт эрчимтэй хэвээр байсаар байна. Нийт 622 эрүүл мэндийн ажилтан өвчилж, 346(56%) хүн нас барсан бөгөөд өмнөх мэдээллээс хойш 30 шинэ тохиолдол, 6 нас баралтаар нэмэгджээ.
Гвинейд тохиолдлын тоо бага зэрэг нэмэгдэж, 11 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш нийт 77 батлагдсан тохиолдол, Либерид буурч 43 батлагдсан тохиолдол, Сьерра-Леонд эрчимтэй нэмэгдэж, 537 батлагдсан тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.
Эх сурвалж: ДЭМБ
Шуурхай удирдлагын төв