Эрүүл мэндийн яам, Монголын анагаах ухааны академи хамтран “Анагаахын оюутны эрдмийн чуулган”-ыг ЭМЯамнаа 2014 оны 12 дугаар сарын 4-ний өдөр/Өнөөдөр/ зохион байгуулж байна.
Шинжлэх ухаан технологийн тухай хуульд Салбарын яамдын Шинжлэх ухаан, технологийн зөвлөл нь судалгааны ажлыг дэмжих, түүний үр дүнг нийтийн хүртээл болгох, нотолгоонд суурилсан эрүүл мэндийн тусламж үйлчилгэээ үзүүлэх шийдвэр гаргах үүрэгтэй байдаг.
Монголын анагаах ухааны академи тодорхой асуудал хариуцсан таван дэд ерөнхийлөгчтэйгээр ажиллаж байгаагийн нэг нь залуу судлаачдыг дэмжих үүрэгтэй. Дээр дурьдсанаас харахад Эрүүл мэнд, шинжлэх ухааны удирдах байгууллагууд судалгаа, судлаач, ялангуяа залуу судлаачийг дэмжиж ажиллах хэрэгтэй юм.
Энэ үүргийн агуу жил бүр эрүүл мэнд, анагаах ухааны тулгамдсан асуудлаар эрдэм шинжилгээний хурал, семинар зохион байгуулж, судалгааны аргазүйн сургалт хийж ирсэн байна. Үүний нэг хэсэг нь 2009 оноос эхлэн зохион байгуулж буй анагаахын оюутны эрдмийн чуулган юм.
Анагаахын оюутны эрдмийн чуулган 3 дахь удаагаа энэ онд чуулж, АШУҮИС, Анагаах ухааны хүрээлэн, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Геронтологийн үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Шинэ анагаах ухааны дээд сургууль, “Этүгэн” Анагаах ухааны дээд сургууль, “Монос” АУДС, Уламжлалт анагаахын шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн корпораци зэрэг улсын болон хувийн байгууллагын залуу судлаач, оюутан магистрант, докторантурын судалгааны ажлын үр дүнгээс хэлэлцэх юм.
Оюутны эрүүл мэндийн чуулганд оролцсоноор илтгэл бичих, бүлээлээ хэвлүүлэх, нийтээр хэлэлцүүлэх, бусдаас суралцах зэрэг олон ач холбогдолтой билээ.