Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын даргын санаачлагаар 12 дугаар сарын 01-04-ний өдрийн хооронд эрүүл мэндийн байгууллагуудтай 2014 онд хийсэн гэрээний хэрэгжилтийн тайланг хэлэлцэх хурал зохион байгуулагдлаа.
Тус аймгийн Эрүүл мэндийн газраас өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй Эрүүл мэндийн сайдын 2013 оны 266 дугаар тушаалын дагуу гүйцэтгэлийн гурвалсан гэрээ, Жаргалант сумын эрүүл мэндийн төвтэй үр дүнгийн гэрээ, Хувийн хэвшлийн эмнэлэг, Эм ханган нийлүүлэх байгууллага, Эмийн сангуудтай хамтын ажиллагааны гэрээг байгуулан, хагас бүтэн жилээр дүгнэн ажиллаж байна.
Хуваарийн дагуу өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нар, Хувийн хэвшлийн ортой 11 эмнэлгийн эрхлэгч нар гэрээний биелэлт, ажлын тайлан, хүрсэн үр дүн, ололт, амжилт, тулгамдаж байгаа асуудал, цаашид тавих саналаа илтгэж, ЭМГ-ын дарга, хэлтсийн дарга, холбогдох мэргэжилтнүүд хуралд оролцож, зөвлөмж өгч, цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо.