Жил бүрийн 12 дугаар сарын 01-ний өдрийг дэлхий дахинд ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарлаа хандуулах өдөр болгон тэмдэглэж, бүх нийтээрээ дуу хоолойгоо нэгтгэн энэхүү аюулт өвчний эсрэг тэмцэх олон талт арга хэмжээг зохиодог уламжлалттай.
Энэ жилийн ДОХ-ын эсрэг өдрийг “Бид хамтдаа сэргийлж чадна” уриан дор Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын “Ирээдүйн босго” төвийн YPEER болон Залуучууд хөгжлийн төв хамтран клубын гишүүдээрээ дамжуулан албан байгууллагууд, ХОИС, Политехник коллежийн оюутны дотуур байраар явж улаан тууз болон сурталчилгааны материал тарааж, ДОХ-ын талаар төрийн албан хаагчдад болон оюутнуудад мэдээлэл хийсэн.
ХОИС, Политехник коллежийн оюутнууд, ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд “Эрсдэлгүй сонголт-Эрүүл ирээдүй” хэлэлцүүлэг зохион байгуулсан.
Мөн Политехник коллежийн оюутан, ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд “Мэдлэгийн өртөө” тэмцээнийг 3 үе шаттайгаар амжилттай зохион байгуулж, 1-р байрт 1-р сургуулийн баг, 2-р байрт 2-р сургуулийн баг, 3-р байрт Политехник коллежийн баг тус тус шалгарч өргөмжлөл, дурсгалын зүйл гардууллаа.