MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Эбола вируст халдварын бэлэн байдал, хариу арга хэмжээний талаар сургагч багш бэлтгэх сургалт боллоо

    Эбола вируст халдварын бэлэн байдал, хариу арга хэмжээний талаар сургагч багш бэлтгэх сургалт боллоо

    2014-12-02
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email
    Улсын Онцгой Комиссын даргын 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 3 дугаар тушаал, 2 дугаар албан даалгавар, үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 45/25 дугаар зөвлөмжийн дагуу Эбола вируст халдвараас сэргийлэх, бэлэн байдлыг хангах ажлын хэсгийг Эрүүл мэндийн сайдаар ахлуулан байгуулсан.

    Үүний дагуу Эрүүл мэндийн сайд, Улсын Онцгой Комиссын ажлын хэсгийн ахлагч Н.Удвал Эбола вируст халдвараас сэргийлэх, бэлэн байдлыг хангаж ажиллах салбар дундын нэгдсэн төлөвлөгөөг батлан, хэрэгжүүлэн ажиллаж байна.

    Энэ ажлын хүрээнд өнөөдөр /2014.12.02/ “Эбола вируст халдварын бэлэн байдал, хариу арга хэмжээний талаар сургагч багш бэлтгэх” сургалт Халдварт өвчин судлалын үндэсний төвд боллоо.

    ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн зөвлөх Др.Тилака Чиннаяа, ДЭМБ-ын зөвлөх Др.Луо Дапенг нар удирдан явуулсан. Тэд энэ сарын 01-05-ны өдрүүдэд ажиллах бөгөөд манай улсын эбола вируст халдварын бэлэн байдлыг хангах үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллана.

    Уг сургалтад Эрүүл мэндийн яам, Батлан хамгаалах яамны Зэвсэгт хүчний жанжин штаб, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хилийн мэргэжлийн хяналтын газар, , Цагдаагийн ерөнхий газар, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Буянт-Ухаа дахь газар зэрэг байгууллагын 40 орчим төлөөлөгч оролцлоо.

    Сургалтаар оролцогчид эбола вируст халдварын бэлэн байдал, хариу арга хэмжээг авах, дэгдэлт тандалтыг хэрхэн зөв хийж, эрсдэлийг үнэлэх, хилийн нэвтрэн орох цэгийн бэлэн байдлыг хангах, тус халдварын дэгдэлт болон хариу арга хэмжээний дэлхийн болон Номхон далайн баруун бүсийн өнөөгийн байдал зэрэг олон сэдвийн хүрээнд мэдлэгтэй болж, олон улсын туршлагыг өөрийн орны нөхцөл байдалтай харьцуулан ололт, дутагдлаа ярилцсан юм.

    Өнөөдрийн танхимын сургалтаар оролцогчид онолын мэдлэгээ батжуулсан бол маргааш буюу 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Чингис хаан олон улсын нисэх буудалд зохион байгуулагдах “Эрүүл мэндийн асуудалтай холбоотой үүссэн онцгой байдал буюу код 9” сэдэвт салбар хоорондын хамтарсан үзүүлэх сургуулилтаар практик дадлага эзэмших юм.

    Энэхүү үйл ажиллагаанд Эрүүл мэндийн яам, Батлан хамгаалах яам, Онцгой байдлын ерөнхий газар, Иргэний нисэхийг ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хилийн мэргэжлийн хяналтын газар, Хан-Уул дүүрэг, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Боомтын захиргаа, Буянт-Ухаа дахь ХМХА, Буянт-Ухаа боомт дахь Гаалийн газар, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Буянт-Ухаа дахь газар, “Чингис хаан” ОУНБ, Иргэний агаарын тээвэр дэх Цагдаагийн хэлтэс, “Монголын иргэний агаарын тээвэр” ХК, “Аэро Монголиа” ХХК, “Хүннү эйр” ХХК, Кореан эйр, Айрчайна, Айрофлот, Туркишэйрланс зэрэг байгууллага оролцоно.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Эмийн бүтээгдэхүүн бүртгэх журмыг өөрчлөхийг Засгийн газар дэмжлээ

    2015-01-10 05:03:21

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.01.10/

    2015-01-10 05:01:33

    Чөлөөт бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтэд ЭМС-ын дэд сайд Т.Болдбаатар оролцлоо

    2015-01-10 01:46:03

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.01.09/

    2015-01-10 01:42:24

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна/2015.01.07/

    2015-01-07 09:29:05

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2014.12.31/

    2014-12-31 04:00:45

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2014.12.30/

    2014-12-31 03:00:50

    МЭНДЧИЛГЭЭ

    2014-12-30 05:27:41

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газруудын тэргүүн нартай уулзлаа
    2025-07-01 10:55:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд хоёр тал үргэлжлүүлэн анхаарч ажиллах шаардлагатай
    2025-06-30 13:38:00
    Эдийн засаг, эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлд АНУ-тай хамтран ажиллана
    2025-06-30 13:00:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар ОБЕГ-ын Ой хээрийн түймрийн штаб болон тус газрын Ажиллагааны шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахим уулзалт хийлээ
    2025-06-28 20:10:00
    Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын V хуралдаан Бишкек хотноо боллоо
    2025-06-27 21:33:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ
    2025-06-27 16:33:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ЦАГ ҮЕИЙН АЖЛЫН ТАЛААР УИХ-Д МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-06-27 15:32:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд бараалхлаа
    2025-06-27 11:49:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав
    2025-06-26 11:48:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!