MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
      • Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв
    • Засгийн газар
      • Байгаль орчин, аялал жуулчлалын яам
      • Барилга, хот байгуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсрол, шинжлэх ухааны яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
      • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёлын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • covid-19

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » “Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн дунд хугацааны үнэлгээний дүнгийн танилцуулга

    “Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн дунд хугацааны үнэлгээний дүнгийн танилцуулга

    2014-12-02
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email
    Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2010 оны 386 дугаар тушаалаар батлагдсан “Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн дунд хугацааны үнэлгээг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан удирдамжийн дагуу 2014 оны 06-08 дугаар сард хийж гүйцэтгэлээ.

    Хөтөлбөрийн үйл ажиллагаа, хэрэгжилттэй танилцах зорилгоор БХЗГ-ын ЭТХ, ДЭМБ-ын холбогдох албаны хүмүүстэй уулзан, мэдээлэл авсан. Мөн хөтөлбөрийн хэрэгжилтийг дараах газруудад очиж танилцсан. Үүнд: УБ хотын Уламжлалт анагаахын шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдэл /корпораци/, Дорноговь, Говь-Алтай, Завхан аймгийн Уламжлалт анагаахын төвүүд

    Хөтөлбөрийг 2011-2015 онуудад хэрэгжүүлэх 22 заалт бүхий арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж, төлөвлөгөөний хэрэгжилт 2014 оны эхний 8 сарын байдлаар 79.1 хувьбайна. Тус хөтөлбөрийн дунд хугацааны үнэлгээний дүнг Эрүүл мэндийн яамны Удирдлагын зөвлөлийн хурлаар 2014 оны 11-р сарын 13-ны өдрийн хурлаар хэлэлцүүлэн, хурлаас гарсан шийдвэрийг холбогдох газар, хэлтэст хүргүүлсэн.

    “Монгол уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн дунд хугацааны үнэлгээний дүгнэлт:

    Хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлтийг тооцоолон гаргахад бэрхшээлтэй, мэдээллийн эх үүсвэр, хөтөлбөрийн хэрэгжилтийг нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангах байгууллага байхгүй байна.

    УАУ-ны төв ажиллаж байгаа аймгуудад байгууллагын нэр, удирдлага, зохион байгуулалт харилцан адилгүй, төвийн ажиллах бүтэц, дүрэм тодорхойгүй буюу байхгүй, нэгдсэн мэргэжил арга зүйгээр хангаж буй удирдлага зохицуулалт хангалтгүй байна.

    Япон улсын Ниппон сангийн буцалтгүй тусламжаар “Уламжлалт анагаах ухааныг дэлгэрүүлэх” төслийн хүрээнд “Өрхийн эмийн сан” төслийг 2004-2011 онд хэрэгжүүлж, Эрүүл мэндийн сайдын 2011 оны 272 дугаар тушаалаар тус төслийг 2012 оноос төсвийн хөрөнгөөр үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр заасан боловч хөтөлбөрийг хэрэгжүүлж буй талаар одоогоор ямар нэг мэдээлэл байхгүй байна.

    Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны 235-р тушаал, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2014 оны А/78-р тушаалуудад УАУ-ын бага эмч гэх мэргэжлийн чиглэл, индекс байхгүй байтал сургалт эрхэлдэг байгууллагууд Уламжлалт анагаахын бага эмч бэлтгэж байгаа нь сайдын тушаал болон Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн бодлогын төгсөлтийн өмнөх сургалтаар бага эмчийг дэмжихгүй байгаа бодлоготой зөрчилдөж байна.

    Уламжлалт анагаах ухааны чиглэлээр хийгдэж буй судалгаанд фитохими, фармокологи, түүх судрын судалгаа давамгайлж, эмнэлзүйн туршилтат болон бодлого, тогтолцооны судалгаа цөөн хийгдэж байна.

    Үндэсний эмийн үйлдвэрүүдийг Эм үйлдвэрлэлийн зохистой дүрэм (GMP)-ийн түвшинд хүргэх, эм үйлдвэрлэлийн технологийг сайжруулахад анхаарах нь чухал байна.

    Хөтөлбөрийн дунд хугацааны үнэлгээний дүнгээс дараах санал, зөвлөмжийг дэвшүүлж байна.

    Аймгуудын УАУ-ны төвүүдийн бүтэц, үйл ажиллагааг тодорхой болгох

    Уламжлалт анагаахын тусламж, үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудыг мэргэжил, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах эрх зүйн орчинг бүрдүүлэх

    УАУ-ын салбарын онцлогийг харгалзан бүтэц, орон тоог оновчтой болгож “Эрүүл мэндийг хамгаалах технологи-Уламжлалт анагаах ухааны ор бүхий эмнэлэг, амбулаторийн бүтэц, үйл ажиллагаа” MNS 5700:2006 стандартыг шинэчлэн боловсруулах

    Уламжлалт анагаахын чиглэлээр төгсөлтийн дараах сургалтыг зохион байгуулахад Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн бодлогод нийцсэн үйл ажиллагаа явуулах

    “Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг 2015-2018 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах батлуулах

    Хөтөлбөрийн 2015-2018 оны хэрэгжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлтийг шинэчлэх боловсруулах

    УАУ-ны төвүүдийн эрдэм шинжилгээ, судалгааны лаборатори, сургалтын баазтай болох зэрэг асуудлыг шийдвэрлэх

    Төрөөс уламжлалт анагаах ухааныг дэмжих бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс уламжлалт эмийг бүртгэлд хамруулах үйл ажиллагааг идэвхжүүлэх

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Эмийн бүтээгдэхүүн бүртгэх журмыг өөрчлөхийг Засгийн газар дэмжлээ

    2015-01-10 13:03:21

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.01.10/

    2015-01-10 13:01:33

    Чөлөөт бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтэд ЭМС-ын дэд сайд Т.Болдбаатар оролцлоо

    2015-01-10 09:46:03

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.01.09/

    2015-01-10 09:42:24

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна/2015.01.07/

    2015-01-07 17:29:05

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2014.12.31/

    2014-12-31 12:00:45

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2014.12.30/

    2014-12-31 11:00:50

    МЭНДЧИЛГЭЭ

    2014-12-30 13:27:41

    Шинэ мэдээ

    Британийн Ерөнхий сайдын Монголыг хариуцсан Худалдааны элч болон Экспортын санхүүжилтийн агентлагийн төлөөлөлтэй уулзлаа
    2023-01-26 17:22:00
    Шадар сайд С.Амарсайхан ИБУИНХУ-ын Шадар сайд бөгөөд Хууль зүйн сайдтай уулзлаа
    2023-01-26 17:11:00
    БНСУ-ын Кореа Телеком групп манай улсад эрүүл мэндийн оношилгооны төв байгуулахаар судалж байна
    2023-01-26 15:20:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Франц Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    2023-01-26 14:51:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзлаа
    2023-01-26 13:33:00
    ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Төрийн өмчит компаниудад нээлттэй сонгон шалгаруулалтаар ажилд ордог жишиг бий болж байна
    2023-01-26 12:59:00
    Авлигатай тэмцэх ажлыг хэрэгжүүлэх санал, дүгнэлт боловсруулах Ажлын хэсэг байгууллаа
    2023-01-25 16:12:00
    “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нээлттэй сонгон шалгаруулалтын сорил шалгалтад 2407 иргэн оролцоно
    2023-01-24 16:48:00
    Л.Оюун-Эрдэнэ: Шударга ёсны тэмцэлд хууль, хүчний байгууллагын ажилтнуудын хүчин чармайлт чухал байна
    2023-01-19 12:19:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    • Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    ЯАМД
    • Байгаль орчин, аялал жуулчлалын яам
    • Барилга, хот байгуулалтын яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсрол, шинжлэх ухааны яам
    • Гадаад харилцааны яам
    • Зам, тээврийн хөгжлийн яам
    • Сангийн яам
    • Соёлын яам
    • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
    • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэн
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2023 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!