MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Эрүүл мэндийн яамнаас сэтгүүлчидтэй "КОФЕ-БРИЙФИНГ" уулзалт зохион байгууллаа

    Эрүүл мэндийн яамнаас сэтгүүлчидтэй "КОФЕ-БРИЙФИНГ" уулзалт зохион байгууллаа

    2014-11-28
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email
    Уулзалтанд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, ЭМЯ-ы газрын дарга нар болон 40 орчим хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид оролцсон бөгөөд эрүүл мэндийн салбарын бодлогын хэрэгжилт болон 2014 оны үйл ажиллагааны тайланг танилцуулсан юм.

    Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал хүрэлцэн ирсэн сэтгүүлчдэд ажлын амжилт хүсээд, 2013-2014 онд эрүүл мэндийн салбарт гарсан ахиц дэвшил, ололт амжилтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2014 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Эрүүл чийрэг Монгол хүн” хөтөлбөр, Эрүүл мэндийн салбарын Шинэчлэлийн бодлогын хүрээнд олон ажил төлөвлөн хэрэгжүүлж, амжилтанд хүрээд байгааг дуулгалаа.

    Эрүүл мэндийн шинэчлэлийн гол цөм нь хүний эрүүл мэндэд нөлөөлдөг хүчин зүйлүүдийг удирдан иргэдийн эрүүл мэндийн байдлыг сайжруулах, улмаар Монгол хүний дундаж наслалтыг уртасгах, эрүүл мэндтэй холбоотой амьдралын чанарыг дээшлүүлэхийн чухлыг сайд онцолж байлаа.

    Энэ хүрээнд ДЭМБ-ын тогтоосноор хүний эрүүл мэндэд 55-60 хувийн нөлөө үзүүлдэг хувь хүний эрүүл мэндийн боловсрол, зан үйл, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах мэдлэг зэрэг хүчин зүйлийг удирдах зорилгоор “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээг улс орон даяар явуулж иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох ажлыг үндэсний хэмжээнд явуулж байна.

    Хүний эрүүл мэндэд 25 хувийн нөлөө үзүүлдэг бусад салбарын оролцоо хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан Эрүүл мэндийн үндэсний зөвлөлөөр “Эрүүл мэндийн төлөөх түншлэлийн баримт бичиг”-ийг батлуулан хэрэгжүүлж байна.

    Хүний эрүүл мэндэд 10-15 хувийн нөлөө үзүүлдэг эрүүл мэндийн байгууллага, эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн үйл ажиллагаатай холбоотой “ Эрүүл мэндийн суурь шинэчлэл”-ийн бодлогыг хэрэгжүүлж байна.

    Энэ үеэр өнөөдрийн байдлаар нийгэмд тулгараад байгаа хэд хэдэн асуудлыг хөндөж салбарын сайдаас сэтгүүлчид тодруулга авсан юм. Дэлхий дахинд Эбола вируст халдвараар нас барах хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа аж. 2014 оны 11 дүгээр сарын 23-ны байдлаар дэлхийн 9 улсад Эбола вируст халдвараар нийт 16001 хүн өвчилж, 5738 хүн нас бараад байна. Өвчний дэгдэлт Гвинейд тогтворжиж, Либерид буурч байгаа бол Сьерра-Леон улсад өвчлөлийн тархалт эрчимтэй нэмэгдсэн хэвээр байна. Эбола вирусээр нийт 592 эрүүл мэндийн ажилтан өвчилж, үүнээс 340 нь буюу 57% хувь нь нас барсан байна. Дээрх вируст халдвар тархаад байгаа 9 орноос Монгол улсад гурван хүн аялалаар ирсэнийг хил дээрээс нь буцаасан байна. Эрүүл мэндийн яам холбогдох байгууллагаас өдөр тутам мэдээ, мэдээллийг хүлээн авч, урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авч ажиллаж байгаа. Мөн тун удахгүй манай орны энхийг сахиулагч 68 цэрэг эх орондоо ирэх гэж байгаа аж. Тэднийг ирсэн даруйд эрүүл мэндийн үзлэгт хамруулж, шаардлагатай тохиолдолд тусгайлан эмчилгээ хийж, сэргийлэх арга хэмжээг авахаар төлөвлөөд байгаагаа ч салбарынхан дуулгалаа.

    Түүнээс гадна иргэдийн дунд хүлээлт үүсгээд нийслэлийн 3, 4-р төрөхийн барилгын асуудлаар Эрүүл мэндийн сайд Н.Удвал өөрийн байр суурийг илэрхийллээ. Тэрбээр “Төрөх эмнэлгүүдийн ачаалал өндөр түвшинд байгаа нь үнэн. 3,4-р төрөхийн барилгын ажил ч мөн адил удаашраад байгаа нь үнэн. 3-р төрөх эмнэлгийн барилгын ажил санхүүжилтгүйн улмаас түр зогссон байгаа. Үүний санхүүжилт 2015 оны төсөвт батлагдсан. Удахгүй барилгын ажил эхлэнэ. Харин 4-р төрөх эмнэлгийн барилгад анх 19 тэрбумын төсөв баталсан. Гэвч төсөв хүрэлцэхгүйн улмаас ашиглалтанд ороогүй бөгөөд тус барилгыг царцаасан барилгын тоонд оруулсан. Эмнэлгүүд ашиглалтанд орох боломжгүй болсон нь улс төрчдийн буруугаас болж байна” хэмээлээ.

    Мөн Шинэчлэлийн засгийн газрын 2012-2014 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Эрүүл чийрэг Монгол хүн” хөтөлбөрийн талаар мэдээлэл өглөө. Тус хөтөлбарт иргэд, иргэний нийгмийн байгууллагууд болоод бусад салбарынхан, эмч мэргэжилтнүүд идэвхитэй оролцсон байна. Хөтөлбөрийн биелэлт 2013 онд 50,5 хувьтай гарч байсан бол 2014 оны эхний хагас жилийн байдлаар 69,0 хувийн хэрэгжилттэй байгаа аж.

    Сэтгүүлчид Түлэнхийн төвийн барилга хэзээ баригдах, Элэгний эмийг бүртгэх асуудлаар сайдын байр суурийг ч тодруулсан. Сайд хэлэхдээ, Түлэнхийн төвийн барилга ирэх онд баригдана. Ирэх оны төсөвт тусгагдсан байгаа. Мөн элэгний эмийг бүртгүүлэхээр хандсан эмийн компани ЭМЯ-нд Элэгний С вирусийг эмчлэх дээрх эмүүдийн зөвхөн нэг нь болох Софосбувир эмийг АНУ-ын “Geliad Science” компани нийгмийн хариуцлагын чиглэлээр “Access” буюу “Хүртээмж” хэмээх хөтөлбөрийг хэрэгжүүлэх саналыг 2014 оны 07-дугаар сард ЭМЯ-нд танилцуулсан.

    Ингэхдээ хөгжиж буй орны ядуу, нэн ядуу иргэдэд софосбувир эмийг хөнгөлөлттэй үнээр худалдахын тулд бидэнд дараах болзолыг тавьсан. Үүнд:

    1. Хөнгөлөлттэй үнээр санал болгож буй софосбувир эмийг улсын бүртгэлд түргэвчилсэн хэлбэрээр бүртгэх;

    2. Хөнгөлөлттэй үнээр санал болгож буй софосбувирын зардлыг 100 хувь Засгийн газрын хөрөнгөөр санхүүжүүлэх, хөрөнгөө гаргахаа эрх бүхий байгууллагаар баталгаажуулах ;

    3. Хөнгөлөлттэй үнээр санал болгож буй эмээр зөвхөн ядуу, нэн ядуу иргэдийг эмчлэх;

    4. Жилд 10-15 мянган ядуу, нэн ядуу иргэдийг хамруулах;

    5. Софосбувир эмийг бусад иргэдэд хөнгөлөлттэй үнээр зарахгүй байх;

    6. Өвчтөнд эмчилгээ, шинжилгээ хийх, хяналт тавих тогтолцоо бүрдсэн байх;

    7. Уг эмийн ханган нийлүүлэлт, хуваарилалт, түгээлтийг ганцхан “Geliad Science” компани зохион байгуулах эрхтэй байх зэрэг болно.

    Ийнхүү зөвхөн софосбувирийг хөнгөлттэй үнээр худалдан авахад Засгийн газраас жилд 34 тэрбум төгрөгийг гаргах шаардлагатайгаас гадна хавсран хэрэглэх зайлшгүй шаардлагатай 2 эм болон шинжилгээнд ядуу, нэн ядуу нэг иргэн хувиасаа дор хаяж 6,6 сая төгрөгийг гаргах тооцоо гарч байна. Энэ бүхнээс үзэхэд С вирусын халдвартай Монгол улсын иргэн бүр 1800 ам долларт багтаан эмчлүүлнэ гэсэн олон нийтийн дунд үүссэн хүлээлт, бодит байдал зөрөөтэй байгаа юм.

    Иймд ДЭМБ-аас гишүүн орнууддаа зах зээл дээр олон шинэ эмийг үйлдвэрлэн хямд өртгөөр нийлүүлэх боломж бүрдэж байгаа тул зөвхөн нэг компанитай урт хугацааны гэрээ хийхгүй байх, С вирусын эмчилгээг урьдчилан сэргийлэх арга хэмжээтэй нягт уялдуулах шаардлагатай гэсэн зөвлөмжийг өгч байгааг ч дуулгалаа.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Эмийн бүтээгдэхүүн бүртгэх журмыг өөрчлөхийг Засгийн газар дэмжлээ

    2015-01-10 05:03:21

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.01.10/

    2015-01-10 05:01:33

    Чөлөөт бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтэд ЭМС-ын дэд сайд Т.Болдбаатар оролцлоо

    2015-01-10 01:46:03

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.01.09/

    2015-01-10 01:42:24

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна/2015.01.07/

    2015-01-07 09:29:05

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2014.12.31/

    2014-12-31 04:00:45

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2014.12.30/

    2014-12-31 03:00:50

    МЭНДЧИЛГЭЭ

    2014-12-30 05:27:41

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын Ахмадын холбооны удирдлагуудтай уулзлаа
    2025-09-12 19:55:00
    Засгийн газар Mining AI санаачилга хэрэгжүүлэхээ хөрөнгө оруулагчдад зарлалаа
    2025-09-11 16:17:00
    Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа
    2025-09-11 09:40:00
    Төмөртэйн овооны цайрын ордын тусгай зөвшөөрлийг албан тушаалтнууд хувийн компанидаа шилжүүлэн авсан үйлдлийн улмаас төрд учруулсан хохирлыг нэхэмжлэхээр болов
    2025-09-11 09:01:00
    Биржийн нүүрсний экспорт 739 мянган тонн болж, өмнөх сараас хоёр дахин өсжээ
    2025-09-10 15:21:00
    ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ
    2025-09-10 12:22:00
    Иргэдийн санал, санаачилгыг Засгийн газрын шийдвэрт тусгах D-GOV.mn цахим систем нэвтрүүллээ
    2025-09-10 12:16:00
    Мансууруулах бодис улсын хилээр оруулж ирдэг найман бүлгийг илрүүлжээ
    2025-09-09 16:52:00
    Тариалалтын талбайн хэмжээг нэмэгдүүлж, хөнгөлөлттэй зээлд хамруулахад дэмжлэг үзүүлэхийг тариалан эрхлэгчид хүслээ
    2025-09-09 11:50:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!