Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газраас НҮБ-ын ХАС-ын санхүүжилтээр сум, өрхийн статистикч нарт зориулсан “Жирэмсний хяналт, төрөлт, эх хүүхдийн тусламж үйлчилгээнд чанарын хяналт хийх аргачлал” сэдэвт 24 цагийн лекц, дадлага хослуулсан сургалтыг энэ сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Уг сургалтад Дархан–Уул аймгийн ЭМГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний мэргэжилтэн, нийгмийн эрүүл мэндийн магистр Н.Цэцэгнавч, Баянхонгор аймгийн ЭМГ-ын НЭМХ-ийн дарга С.Батцэцэг, ЭМГ-ын ЭТХ-ийн дарга Д.Энхшүр, Нэгдсэн эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх Г.Хоролсүрэн нар сургагч багш ажилласан байна.
Энэ сургалтаар эх, хүүхдийн талаарх тогтоол, тушаал шийдвэр, журмын хэрэгжилтэд дотоод хяналтын хийх удирдамж боловсруулах, нотолгоонд тулгуурласан мэдээ мэдээллийг цуглуулах , дүн шинжилгээ хийх, дотоод хяналтын чеклистүүдийг яаж хөтлөх, үр дүнг яаж чанар сайжруулах аргад тусгах зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгуулагдлаа.