MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • D-GOV

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Яаралтай тусламжийн мэргэжилтнүүдийн чуулга уулзалт эхэллээ

    Яаралтай тусламжийн мэргэжилтнүүдийн чуулга уулзалт эхэллээ

    2014-11-13
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email
    “Эмнэлгийн яаралтай тусламжийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдэвт Монголын яаралтай тусламжийн мэргэжилтний үндэсний чуулган 2014 оны 11 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Эрүүл мэндийн яамнаа зохион байгуулагдаж байна.

    Тус чуулганаар хот, хөдөөд ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг ур чадварыг дээшлүүлэхэд чиглэж, мөн яаралтай тусламжийн цаашдын чиг хандлагыг тодорхойлох, тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр хэлэлцүүлгүүд зохион байгуулагдах ажээ. ЭМЯ-ны Яаралтай тусламжийн мэргэжлийн салбар зөвлөл, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Монголын яаралтай тусламжийн хөгжлийн нийгэмлэг ТББ хамтран “Яаралтай тусламжийн мэргэжилтнүүдийн чуулга уулзалт”-ыг зохион байгуулж байна.

    Чуулга уулзалтад Эрүүл мэндийн сайд Н.Удвал, ЭМЯ-ны БХЗГ-ын дарга Я.Буянжаргал болон аймаг, дүүрэг, төв эмнэлгүүдийн яаралтай тусламж, гамшгийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн төлөөлөл болсон 200 гаруй эмч, эмнэлгийн ажилтнууд оролцож байна. Сайд чуулганыг нээж үг хэллээ. Тэрээр “Та бид яаралтай тусламж, үйлчилгээг шуурхай, чирэгдэлгүй, чанартай үзүүлж чадвал хэн нэгний нэг насны амьдралыг аварч байна гэсэн үг юм. Өвчтөнд эмнэлгийн анхны болон яаралтай тусламжийг хэрхэн үзүүлснээс өвчтөний амь насыг аврах, цаашдын тавилан нь хамаардаг.

    Монгол Улсын хүн амын нас баралтын зонхилох шалтгааны дотор яаралтай тусламж шаардлагатай цусны эргэлтийн тогтолцооны өвчин, осол гэмтэл орж байна. Мөн түргэн тусламжийн дуудлагын тоо жил ирэх тутам нэмэгдэж байна. Иймд ЭМЯ 2013 оноос Эмнэлгийн яаралтай тусламжийн Ерөнхий мэргэжилтэн, мэргэжлийн салбар зөвлөлийг шинээр байгуулж, хөтөлбөр, стратегийн хэрэгжилт, Эрүүл мэндийн байгууллагын гамшгийн бэлэн байдал, хариу арга хэмжээг хангах зорилгоор ЭМХТ-ийн яаралтай тусламжийн зохицуулалтын хэлтэс, аймаг, нийслэлийн ЭМГ-т яаралтай болон онцгой байдлын асуудал хариуцсан мэргэжилтэн ажиллуулж байна.

    Эрүүл мэндийн сайдын 2014 оны 49 дүгээр тушаалаар батлагдсан мэргэжлийн индекст “Яаралтай тусламж судлал” орсноор мэргэшсэн эмч, сувилагч бэлдэх нөхцөл бүрдэв. Энэ онд анхны 12 эмчийг сургаж эхэллээ. Мөн БНСУ –д аймаг, нийслэлийн 29 эмчийг яаралтай тусламжийн чиглэлээр сарын хугацаатай сургасан бөгөөд энэ онд 2300 гаруй эмнэлгийн болон эмнэлгийн бус хүмүүсийг амилуулах болон лавшруулсан яаралтай тусламжийн сургалтад хамрууллаа.

    Гэвч бид олсон амжилтаа бататгах, ажлаа эрчимжүүлэх, яаралтай тусламж, үйлчилгээний тогтолцоо, менежментийг сайжруулах, санхүүжилтийг нэмэгдүүлэх, даатгалд хамруулах, техник, багаж, тоног төхөөрөмжийг шинэчлэх, боловсон хүчний мэдлэг, чадварыг дээшлүүлэх улмаар олон улсын жишигт ойртсон нэгдсэн тогтолцоо бий болгох чиглэлээр ажиллах шаардлагатай байна.

    Энэхүү чуулганаар та бүхэн харилцан мэдээлэл, туршлагаа солилцон идэвхтэй оролцож, ард иргэддээ яаралтай тусламжийг чирэгдэлгүй хүргэхийн төлөө хамтран ажиллацгаая.

    Чуулганы үйл ажиллагаа цаашид уламжлал болон тогтвортой үргэлжилж, чуулганаас гарсан үр дүн нь Монгол улсын эрүүл мэндийн салбарт хувь нэмрээ оруулах болно гэдэгт миний бие итгэлтэй байна.”гэлээ.

    Тус чуулган зохион байгуулагдсанаар Засгийн газрын 2010 оны 318 дугаар тогтоолоор “Түргэн тусламжийн үндэсний сүлжээ хөтөлбөр”, Эрүүл мэндийн сайдын 2012 оны 375 дугаар тушаалын 5 дугаар хавсралтаар “БОЭТ, Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасаг, нэгжийн үлгэрчилсэн журам”, мөн 2013 оны 469 дугаар тушаалаар батлагдсан “Яаралтай тусламжийн шинэчлэл стратеги”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд түлхэц болох юм.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Эмийн бүтээгдэхүүн бүртгэх журмыг өөрчлөхийг Засгийн газар дэмжлээ

    2015-01-10 05:03:21

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.01.10/

    2015-01-10 05:01:33

    Чөлөөт бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтэд ЭМС-ын дэд сайд Т.Болдбаатар оролцлоо

    2015-01-10 01:46:03

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.01.09/

    2015-01-10 01:42:24

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна/2015.01.07/

    2015-01-07 09:29:05

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2014.12.31/

    2014-12-31 04:00:45

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2014.12.30/

    2014-12-31 03:00:50

    МЭНДЧИЛГЭЭ

    2014-12-30 05:27:41

    Шинэ мэдээ

    Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2026-03-24 13:34:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
    2026-03-24 09:20:00
    Г.Занданшатар: Монгол улс 45 жилийн хугацаанд сансар судлалын салбарынхаа үндэс суурийг тасралтгүй бэхжүүлж ирлээ
    2026-03-22 21:09:00
    Налайх дүүргийн эрүүл мэндийн төв болон дулааны станцын санхүүжилтийг шийдвэрлэхээр боллоо
    2026-03-22 20:25:00
    Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
    2026-03-22 01:52:00
    “Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг Усны газарт үүрэг болгов
    2026-03-21 17:49:00
    Төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг хагас жилийн хугацаанд 120 тэрбум төгрөгийн өр барагдуулжээ
    2026-03-21 08:46:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол, Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
    2026-03-20 14:21:00
    Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо
    2026-03-19 14:15:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2026 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!