MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » “Жирэмсэн болон төрсний дараах үед үзүүлэх тусламж, үйлчилгээний журам” уулзалт, семинар болж байна

    “Жирэмсэн болон төрсний дараах үед үзүүлэх тусламж, үйлчилгээний журам” уулзалт, семинар болж байна

    2014-11-06
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email
    Эрүүл мэндийн яамнаа өнөөдөр эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч, ерөнхий мэргэжилтнүүдэд зориулсан “Жирэмсэн болон төрсний дараах үед үзүүлэх тусламж, үйлчилгээний журам” танилцуулах уулзалт семинар болж байна.

    Уулзалтад Эрүүл мэндийн сайд Н.Удвал, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Су Нюнт У болон ЭМЯ-ны холбогдох албаны хүмүүс, 21 аймаг, 9 дүүргийн эх барих эмэгтэйчүүдийн эмч, ерөнхий мэргэжилтнүүд оролцож байна.

    Эрүүл мэндийн сайд Н.Удвал уулзалтад оролцож үг хэллээ. Тэрээр “Эх, нярайг эсэн мэнд амаржуулах, хариуцлагатай ажилд мэдлэг, ур чадвар, хичээл зүтгэлээ дайчлан эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж байгаа эх барихын ерөнхий мэргэжилтэн, зөвлөх эмч, тусламж үйлчилгээг зохион байгуулагч та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна. Та бүхний энд цуглах болсон нэг зорилго нь эмч, эмнэлгийн ажилтан нэг бүрийн мэддэг жирэмсэн эмэгтэйд үзүүлэх тусламж, үйлчилгээ сайжирч, эхийн хүндрэл эндэгдлийг бууруулахад үр дүнгээ өгсөн 39 дүгээр тушаалыг ДЭМБ-ын удирдамжийн дагуу шинэчлэн боловсрууллаа. Шинэчилсэн “Жирэмсэн болон төрсний дараах үед үзүүлэх тусламж, үйлчилгээний журам“-ыг 338 дугаар тушаалаар баталсныг танилцуулж, хэрхэн мөрдөх, хэрэгжүүлж ажиллах талаар зааварчилгаа өгөх явдал юм. Та бүхэнд амжилт хүсье” гэлээ.

    Эрүүл мэндийн яамнаас 2014 оныг “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан. Энэ ажлын хүрээнд “Эх, хүүхдийн эрүүл мэнд” цахим шуурхай зөвлөгөөнийг 7 хоног бүрийн баасан гарагт хийж, төрөлт, эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийн мэдээлэл, эх, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр ЭМЯ-наас болон орон нутгаас хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар танилцуулж, харилцан туршлага солилцох үр дүнтэй ажил болж байна.

    Сүүлийн жилүүдэд 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл буурч байгаа ч нялхсын эндэгдлийн 60-65 хувийг нярайн эндэгдэл, нярайн эндэгдлийн 80 хувийг эрт нярайн эндэгдэл эзэлж байна.Эрт нярайн эндэгдлийг бууруулахад жирэмсний хяналт, төрөх өрөөнд үзүүлж байгаа тусламж их нөлөөтэй. Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламжийг цогцоор зөв үзүүлэх нь нярайг эндэхэд хүргэдэг түгээмэл шалтгаануудаас сэргийлэх өртөг багатай, үр дүн сайтай арга юм. Тухайлбал бидний өдөр тутам хийдэг нярайг төрмөгц шууд бүрэн хуурайшуулах, эхтэй нь арьс арьсаар шүргэлцүүлэх, хүйг зөв цагт зөв хавчин, нэг удаагийн үйлдлээр хайчлах, нярайг эхээс тусгаарлахгүйгээр хөхийг амлуулах зэрэг үйлдлийг тогтмол, зөв хийж хэвшүүлэхэд л нярайн эндэгдлээс сэргийлэх боломжтой байна. Энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд эх баригч, бусад эмч, сувилагч нарыг манлайлан ажиллахыг салбарын сайд уриаллаа.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Эмийн бүтээгдэхүүн бүртгэх журмыг өөрчлөхийг Засгийн газар дэмжлээ

    2015-01-10 05:03:21

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.01.10/

    2015-01-10 05:01:33

    Чөлөөт бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтэд ЭМС-ын дэд сайд Т.Болдбаатар оролцлоо

    2015-01-10 01:46:03

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.01.09/

    2015-01-10 01:42:24

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна/2015.01.07/

    2015-01-07 09:29:05

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2014.12.31/

    2014-12-31 04:00:45

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2014.12.30/

    2014-12-31 03:00:50

    МЭНДЧИЛГЭЭ

    2014-12-30 05:27:41

    Шинэ мэдээ

    Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, МҮХАҮТ-д шилжүүлснээр төрийн дарамт, хүнд суртал буурна гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар онцоллоо
    2025-07-01 14:06:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газруудын тэргүүн нартай уулзлаа
    2025-07-01 10:55:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд хоёр тал үргэлжлүүлэн анхаарч ажиллах шаардлагатай
    2025-06-30 13:38:00
    Эдийн засаг, эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлд АНУ-тай хамтран ажиллана
    2025-06-30 13:00:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар ОБЕГ-ын Ой хээрийн түймрийн штаб болон тус газрын Ажиллагааны шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахим уулзалт хийлээ
    2025-06-28 20:10:00
    Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын V хуралдаан Бишкек хотноо боллоо
    2025-06-27 21:33:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ
    2025-06-27 16:33:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ЦАГ ҮЕИЙН АЖЛЫН ТАЛААР УИХ-Д МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-06-27 15:32:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд бараалхлаа
    2025-06-27 11:49:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!