MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Шилдэг бүтээмжтэй байгууллага 50 жилийн ойгоо тэмдэглэлээ

    Шилдэг бүтээмжтэй байгууллага 50 жилийн ойгоо тэмдэглэлээ

    2014-10-31
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Диспетчерийн үндэсний төв байгуулагдсаны 50 жилийн ойд зориулсан баярын хурал, ёслолын үйл ажиллагаа өнөөдөр Улсын Драмын эрдмийн театрт боллоо.

    Монгол Улсад одоогоос тавин жилийн өмнө Төв цахилгаан станц буюу нэгдүгээр станцыг Толгойтын цахилгаан станцтай өндөр хүчдлийн шугамаар холбосноор эрчим хүчний систем үүсч эдгээр станцын цахилгаан ачааллыг хуваарилах зорилгоор тухайн үеийн Аж үйлдвэрийн яамны харьяанд “Диспетчерийн тасаг” байгуулагджээ. Одоо Диспетчерийн үндэсний төв нь төвийн бүсийн нэгдсэн систем, баруун бүс, зүүн бүс, өмнөд бүс болон Алтай-Улиастайн эрчим хүчний системүүдийг нэгтгэсэн, үндэсний хэмжээнд эрчим хүчний шуурхай ажиллагааг удирдан зохицуулах үүрэг бүхий чадварлаг, оюунлаг мэргэжлийн инженер техникийн ажилтнуудаас бүрдсэн компани болон хөгжиж, өнөөдөр 50 жилийн ойгоо тэмдэглэж байна.

    Эрчим хүчний систем өргөжин хөгжих цаг үеүдэд диспетчерийн удирдлага, зохицуулалт  нь салбарын Яам, Эрчим хүчний удирдах газар, Төвийн бүсийн эрчим хүчний систем зэрэг төрийн байгууллагын нэгж, хэсэг болж ажиллаж байгаад 2001 онд шинэчлэгдэн батлагдсан “Эрчим хүчний тухай” хуулийн дагуу “Диспетчерийн үндэсний төв” хязгаарлагдмал хариуцлагатай компани болон өөрчлөгдөн зохион байгуулагджээ.  

    Тус байгууллага нь төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн системийн тогтвортой ажиллагаа, горим төлөвлөлт, диспетчерийн зохицуулалтыг  шинэ түвшинд гарган өөрчлөн сайжруулах, бүтээмжийн хөдөлгөөн өрнүүлэх, үйл ажиллагаагаа стандартчилах зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэн 2003 онд Монгол улсын Ерөнхийлөгчөөс “Бүтээмжийн шагнал”, 2004 онд Олон улсын ISO9001 стандарт нэвтрүүлсэн “Гэрчилгээ”-г гардан авч бүтээмж, олон улсын стандартаар салбартаа анхдагч, уг стандартыг нэвтрүүлсэн  Монгол Улсын тав дахь компани болсон байна.

    Эрчим хүчний салбарын уураг тархи болсон энэхүү хүндтэй албанд зүтгэж буй  энэ хамт олны дундаас төр захиргааны томоохон төв байгууллагуудын хариуцлагатай удирдлагууд, салбарын томоохон үйлдвэр, компанийн дарга, захирлаар дэвшин ажиллаж буй олон хүн байгаа ба Монгол улсын аж үйлдвэрийн гавъяат ажилтан, Буриадын эрчим хүчний гавъяат ажилтан, төр засгийн шагналтнууд, салбарын шилдэг инженерүүд төрсөн бүтээлч ажилтнуудаараа бахархдаг.

    Эрчим хүчний хэрэглээ жил ирэх тутам өсөн нэмэгдэж, эрчим хүчний бие даасан системүүд байгуулагдсанаар диспетчерийн зохицуулалтын цар хүрээг тэлж  зөвхөн төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн системийн хэмжээгээр Баруун бүсийн эрчим хүчний систем, Дорнод бүсийн эрчим хүчний систем, Алтай-Улиастайн болон Өмнөд бүсийн эрчим хүчний системийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж, үндэсний хэмжээнд диспетчерийн зохицуулалт хийх шаардлага гарч үүрэг, хариуцлага нэмэгдсэн байна.

    Өнөөдөр болсон баярын хуралд УИХ-ын гишүүн А.Тлейхан, Уул уурхай, эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Дэлгэрцогт, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал нар болон албаны бусад хүмүүс оролцож баяр хүргэж үг хэллээ.

    Баярын хуралд Диспетчерийн үндэсний төвийн гүйцэтгэх захирал Х.Цогтбаатар “Түүхэн 50 жил” илтгэл тавьлаа. 

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН МЭНДЧИЛГЭЭ

    2016-08-19 06:59:34

    АМЕРИКИЙН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

    2016-08-11 01:12:03

    ШИЗУОКИ МУЖИЙН ЗАСАГ ДАРГЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

    2016-08-08 07:15:19

    ӨРГӨТГӨСӨН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

    2016-08-08 07:12:43

    ЭРЧИМ ХҮЧНИЙ ДЭД САЙДААР ТОМИЛОГДСОН Т.ГАНТУЛГА АЖИЛДАА ОРЛОО

    2016-08-04 01:52:10

    ГУРВАН ТАЛТ УУЛЗАЛТЫН ҮЕЭР ЭГИЙН ГОЛЫН УЦС-ЫН ТАЛААР ХӨНДЛӨӨ

    2016-06-23 23:50:58

    Монгол эрчим хүчний шинэ тоглогч болно

    2016-06-23 01:31:07

    ЭХЯ-ны баг тамирчид хоёр дахь удаагаа цомын эзэн боллоо

    2016-06-07 03:13:15

    Шинэ мэдээ

    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!