Монгол улсын Их хурлаас 2013 онд
Хаягжуулалтын тухай хуулийг шинээр баталсан. Хуулийн хэрэгжилтийг хангах,
хаягжилтийн нэгдсэн тогтолцоог аймгийн хэмжээнд бий болгох сумдын ажлын хэсгийг
мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангах, ажлын хэсгийн гишүүдэд хаягжилтын
журам, дугаарлалт, системийн талаар мэдлэг олгох, чадавхжуулах зорилготоор бүх
сумдын Засаг даргын орлогч, багийн дарга нар, газрын даамал, холбогдох албан
тушаалтнуудыг оролцуулан нэгдсэн сургалт зохион байгууллаа.

Сургалтаар хаягжуулалтын тухай хууль, журам, гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийн хаягийн тэмдэглэгээнд тавих ерөнхий шаардлага, хаягжуулалтын үйл ажиллагааны технологийн дараалал мэдээллийг Газрын харилцаа зураг зүйн газраас өгсөн байна. Мөн газрын кадастрын мэдээллийн сангийн өгөгдлийг засварлах, геодизийн солбицол, өндөр, тусгалын нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх турших, нэгж талбарын хувийн хэргийг шинэчлэн бүрдүүлэх гэрээт ажлын Өмнөговь аймагт хэрэгжиж буй явц, цаашид анхаарах асуудлууд сэдвээр мэдээлэл өгсөн бол нутаг дэвсгэрийн хэмжээнд байгаа орон нутгийн чанартай замын уулзвар, аялал жуулчлал, амралт сувиллын газар, түүхэн соёл дурсгалт газар, өвөлжөө, хаваржаа үл хөдлөх хөрөнгийн тэмдэглэгээ хийх, сумын масштабтай сумын байр зүйн зурагт дадлага ажил хийсэн байна.

