Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Эрчим хүчний
салбарын хяналтын ажилтны зөвлөлгөөнийг дөрөв дэх удаагаа ЭХЯ, МХЕГ болон
“ДЦС-2” ХК-тай хамтран 2014 оны
аравдугаар сарын 14–ний өдөр нийслэл хотод боллоо. Эрчим хүчний салбарын
хяналтын ажилтны зөвлөлгөөнд Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв, ЭХЯ-ны Төрийн захиргааны
удирдлагын газрын дарга Л.Батсайхан, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд
бүтцийн хяналтын газрын дарга Д.Жаргал нар болон салбарын 25 байгууллагын 54
инженер техникийн ажилтан оролцож, 8 илтгэл сонсч хэлэлцлээ.
Зөвлөлгөөнд оролцогсодоос зөвлөмж гарган салбарын үйлдвэр компаниудад хүргүүлэхээр болж, дараагийн ээлжит 2015 оны зөвлөлгөөнийг “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн “Дөргөний УЦС” ХХК зохион байгуулахаар шийдвэрлэж шилжин явах цомыг гардууллаа.