Засгийн газрын 2014
оны 10 дугаар сарын 4-ний өдрийн ээлжит хуралдаанаар Дулааны III цахилгаан
станцын II шатны шинэчлэлийг хэрэгжүүлэхэд авах арга хэмжээний тухай асуудлыг
хэлэлцээд Засгийн газрын тогтоол гаргахаар тогтлоо.
Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэглээний тасралтгүй найдвартай ажиллагааг хангах зорилгоор “Дулааны III цахилгаан станц” ТӨХК-ийг үе шаттайгаар шинэчлэн, өрсөлдөх чадвартай, өндөр хүчин чадалтай станц болгохоор ажиллаж буй. Эхний ээлжинд тус станцад 50 МВт-ын турбин суурилуулах төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Хоёрдугаар шатанд дунд даралтын станцын тоног төхөөрөмжийг бүрэн шинэчилнэ. Ингэснээр хүчин чадал нь 2 дахин нэмэгдэж, ус болон түлшний зарцуулалт өмнөх хэмжээнд, агаарт ялгаруулж буй утааны хэмжээ 98 хувиар буурах юм.