Хууль зүйн яамны “Нээлттэй хаалганы өдөр”-ийг угтан зохион байгуулагдсан “ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ МОНГОЛ ХҮН АЯН”-ыг байгууллагын хэмжээнд зарласан ба тус хэлтсээс дараах ажлуудыг зохион байгуулан ажиллав.
- -Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төвд “Амьдрал бэлэглэе” аяны хүрээнд нийгмийн ухамсараа дээдлэн хүмүүнлэг энэрэнгүй сайн үйлс, цус цусан бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлэх, авлагагүй сайн дурын цусны донорын хэрэгжилтэнд хамт олноороо хамрагдан“Донор хамт олон” болов.
- -Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд гэрээр нь хичээл зааж, тэднийг тусгаарлагдмал байдлаас нь гаргаж, нийгэмшүүлэх үйл ажиллагаа явуулдаг “Шинэ хос номин оюу” ТББ-ын үйл ажиллагааг дэмжиж тэдэнд шаардлагатай тоног төхөөрөмж, хичээлийн хэрэгслүүдийг хандивлаж, цаашид хамтран ажиллахаар боллоо.
- -Аяны хүрээнд тус хэлтсийн хамт олон сайн дурын үндсэн дээр “Ном бол ертөнцийг харах цонх мөн” уриан дор цуглуулсан нийт 82 ширхэг ном, 200 ширхэг цахим номыг Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн номын санд бэлэглэж амжилттай оролцов.