Авлагагүй сайн дурын цусны донорын эгнээг өргөжүүлэе.
Хууль зүйн яамнаас зохион байгуулсан “Нээлттэй хаалганы өдөр”-ийг угтаж байгууллагын хэмжээнд зарласан “Эрх чөлөөтэй монгол хүн” аяны хүрээнд Нийслэлийн шүүхийн шинжилгээний албаны хамт олон иргэдийн оролцоо шаардлагатай тулгамдсан асуудалтай эмнэлгийн байгууллагад сэтгэлийн хандив тусламж үзүүлэх бүтээлч аян өрнүүлж авлагагүй сайн дурын цусны донорын эгнээг өргөжүүлэх, аюулгүй цус цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, хүмүүнлэгийн үйлсэд нэгдэн “Цус сэлбэлт судлалын үндэсний төв”-өөс зохион байгуулж буй “Амьдрал бэлэглэе” аянд “Монгол хүн бүрийн эрүүл мэнд сайн сайхны төлөө” уриан дор нэгдэн 45 алба хаагч шинжилгээнд хамрагдан, цусны бүлэг тодорхойлуулан, цусаа өгч сайн дурын цусны донорын эгнээг өргөжүүлэн хүмүүнлэгийн үйлсэд нэгдлээ. Тус үйл ажиллагааг МҮОНТ-ийн мэдээний албатай хамтран мэдээ сурвалжлага бэлдэн албаны үйл ажиллагааг сурталчлан ажиллав.
Миний нэг удаа бэлэглэсэн цус 3 хүний амь аварна.
ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН