Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн 1 дүгээр хэлтэс хамтран Эрх чөлөөт Монгол хүн хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр Нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа.
Энэ үеэр цагдаагийн байгууллага, албан тушаалтанд гаргасан санал, өргөдөл, гомдлыг хүлээн авч, хянан шийдвэрлэх, болон иргэдэд хэлтсийн үйл ажиллагааг танилцуулж мөн иргэдэд санамж, сэрэмжлүүлэг тараасан байна. Тус өдөрлөг энэ сарын 9-10-ны өдрүүдэд дүүргийн 1-9-р хороодод зохион байгуулагдаж иргэдэд үйлчлэх аж.