Нээлттэй хаалганы өдрөөр тус хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн Галт зэвсгийн шинжилгээний лабораториос иргэд, аж ахуйн нэгж байгууллагад дараах үйлчилгээг үзүүлэх гэж байна. Үүнд:
Галт зэвсгийн тухай хуулийн дагуу шинээр галт зэвсэг худалдан авсан иргэн, хуулийн этгээд нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Галт зэвсгийн лабораторийн хошуу хонгионы нэгдсэн санд бүртгүүлнэ. Бүртгүүлэхдээ дараах зүйлсийг бүрдүүлнэ.
- Иргэний үнэмлэх, хуулийн этгээд бол байгууллагын гэрчилгээ
- Бүртгүүлэх галт зэвсэг (зэвсгийг хадгалах уут савны хамт)
- Галт зэвсгийн 2 ш сум (хоёр болон хосолмол гол төмөртэй бол гол төмрийн тоогоор 2 ширхэг сум)
Жич: Байлдааны тусгай зориулалтын сумаар буудлага хийхгүй (хуяг нэвтлэгч, шатаагч, гэрэлт сум)
Хугацаа: Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн төв байранд 2014 оны 9 дүгээр сарын 13-ны Бямба гарагт 09:00-17:00 цагийн хооронд ажиллана. Бусад өдөр хуваарийн дагуу ажиллана.
Анхаарах зүйл: Иргэд, аж ахуйн нэгж байгууллага бүртгүүлэхээр ирэхдээ буудлага үйлдэх шинжээчийн заавраар галт зэвсгийг хадгалах савнаас гаргах ба бусад тохиолдолд гаргахыг хориглоно.