MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД ОРОН НУТАГТ АЖИЛАЛАА

    ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД ОРОН НУТАГТ АЖИЛАЛАА

    2014-09-02
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Монгол Улсын Эрчим хүчний сайд М.Сономпил өнгөрсөн амралтын өдрүүдэд Говьсүмбэр, Дорноговь аймгуудад ажиллаж салбарынхаа 2014 оны өвлийн бэлтгэл ажилтай танилцлаа.

    Алхагч эксковатор угсарч байна

    Эрчим хүчний сайд томилолтынхоо эхэнд Говьсүмбэр аймаг дахь Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн үйл ажиллагаатай танилцав. Төвийн эрчим хүчний томоохон эх үүсвэр болох 4 дүгээр цахилгаан станцыг нүүрсээр хангадаг  Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн хамт олон өвлийн бэлтгэл ажлаа эртнээс сайн хангажээ. Тус уурхай жилдээ 2 сая тонн нүүрс олборлох төлөвлөгөөтэй ажиллаж байна.  Одоогийн байдлаар 1,1 сая тонн нүүрсний нөөц бүрдүүлээд олборлоход бэлэн болжээ. Тус уурхайнхан өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан 18 куб метрийн шанагатай алхагч  эксковаторыг угсарч дуусч байна. Ингэснээр нүүрс олборлолтын хэмжээ бараг 50 хувь нэмэгдэх боломж бүрдэнэ гэж  Шивээ-Овоо ТӨХК-ний гүйцэтгэх захирал С.Отгонбаатар хэллээ.

    Өвлийн их ачааллын үед 13 МВт эрчим хчү хэрэглэдэг

    Дараа нь Эрчим хүчний сайд Багануур, зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ний харьяа Дорноговь аймаг дахь Цахилгаан түгээх сүлжээ салбарын үйл ажиллагаатай танилцлаа. Тус салбар нь 2014 оны өвлийн бэлтгэл хангах, их бага ба урсгал засварын ажилд нийтдээ 200 гаруй сая төгрөгийн ажил төлөвлөснөөс 80 гаруй хувийн биелэлттэй байгаа тухайгаа салбарын захирал Ц.Мөнхтогоо хэллээ.Тус салбарынхан шинээр Сайншанд суманд 10 квт-ын 2 хувиарлах байгууламж, Хэрэглэгчдэд үйлчлэх төвийг барьж ашиглалтад оруулсан байна. Техник тоног төхөөрөмжийн бэлэн байдлын хувьд 10/6 кв-ын аваарын нөөц 10 трансформатор, 2 км-ын агаарын шугамын эд анги, 1000 метр кабель шугамын нөөцтэйгээр өвлийн бэлтгэлийг хангажээ. Дорноговь аймаг дахь Цахилгаан түгээх сүлжээ салбар нь өвлийн их ачааллын үед 13 МВт, зуны бага ачааллын үед 8 МВт ачаалал авч сардаа 4-6 сая квт цахилгаан эрчим хүч худалдан авч, 380-450 сая төгрөгийн борлуулалт хийж байгаа ажээ.

    2 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгахыг хүслээ

    Дорноговь аймгийн Сайншанд, Зүүнбаян, Айраг, Их хэт, Өргөн, Замын-Үүд сумдын албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхийн иргэдэд дулааны болон усан хангамж, ариутгах татуурга, хот тохижилтын үйлчилгээ явуулдаг “Чандмань илч” орон нутгийн өмчит ХХК нь өвлийн бэлтгэл ажлын хүрээнд орон нутгийн 620 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Сайншандын Дулааны станцын 3 дугаар зууханд их засвар хийж, одоо 85 хувийн гүйцэтгэлтэй байгаа ажээ. Түүнчлэн компанийн өөрийн 190 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Сайншандын Дулааны станцад  нүүрс шидэгч, утаа сорогч, агаарын хоолой болон бусад тоноглолуудад засвар хийж, 370 метр цэвэр усны болон дулааны шугамыг сольж шинэчилжээ.

    Цаашид Сайншанд суманд барилгажилт нэмэгдэж, дулааны ачаалал өсөх хандлагатай байгаа тул эх үүсвэрийн чадлыг нэмэгдүүлж, 1 ба 2 дугаар зуухыг шинэчлэх шаардлагатай байгаа тухайгаа “Чандмань илч” ХХК-ийн ерөнхий захирал Б.Лхагва хэллээ. Эдгээр 2 зуухыг шинэчлэхэд шаардлагатай 2 тэрбум төгрөгийг 2015, 2016 оны улсын төсөвт суулгаж өгөх боломжтой гэдгийг Эрчим хүчний сайд М.Сономпил хэллээ.

    Дулааны станцын барилгын ажил эхэлжээ

    Сайншанд, Замын-Үүд сумдад Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар инженерийн шугам сүлжээг шинэчлэх, өргөтгөх төсөл хэрэгжиж байна. Төслийн хүрээнд Сайншанд сумын инженерийн шугам сүлжээг шинэчлэх, өргөтгөх ажлын гүйцэтгэл 68 хувийн биелэлттэй байгаа ажээ. Энэ ажлыг гэрээнд заасан хугацаандаа буюу дулааны шугамыг 2014 оны 9 дүгээр сарын 10-ны дотор, цэвэр, бохир усны шугамыг  2014 оны 10 дугаар сарын 30 –ны дотор тус тус дуусгах юм байна.

    Мөн Сайншианд-2 шинэ суурьшлын бүсийг дулаанаар хангах 8.4 МВт-ын Дулааны станцын барилгын ажил эхэлжээ. Зуух, тоног төхөөрөмжийг татаж авчирсан байна. 

    Өөрсдөө барилгын ажилд оролцох нь зүйтэй гэв

    Дорноговь аймагт Мандах, Хатанбулаг сумууд төвийн эрчим хүчний системд холбогдоогүй байна. Иймд эдгээр сумдыг төвийн эрчим хүчний системд холбох ажлыг яаралтай зохион байгуулж өгөөч гэсэн хүсэлтийг Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг Эрчим хүчний сайдад тавьлаа. Тендер шалгаруурлалт зарлаж, гүйцэтгэгч компани олох гэж цаг алдаж байхын оронд Дорноговь аймаг дахь Цахилгаан түгээх сүлжээ салбарынхан тооцоо судалгаагаа хийгээд өөрсдөө барилгын ажилд оролцох нь зүйтэй гэж Эрчим хүчний сайд зөвлөлөө. Нэгэнт хөрөнгийн асуудал нь шийдэгдсэн ажлыг цаг алдахгүй эхлэх талаар хаана хаанаа санаачлагатай ажиллах нь зүйтэй гэж тэр нэмж хэлэв.

    Шугам сүлжээг шинэчлэх, өргөтгөх ажил ид өрнөж байна

    Дараа нь Эрчим хүчний сайд Замын-Үүд суманд ажилалаа. Замын-Үүд суманд Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар инженерийн шугам сүлжээг шинэчлэх, өргөтгөх төсөл мөн хэрэгжиж байна. Төслийн хүрээнд 90 МВт-ын Дулааны станц баригдаж дуусах гэж байна. Гүйцэтгэгч компанийн хэлж байгаагаар энэ оны 11 дүгээр сард ашиглалтад өгөх төлөвлөгөөтэй байгаа аж. Харин дулааны болон цэвэр ус, ариутгах татуургын шугам сүлжээний ажлууд 70-85 хувийн гүйцэтгэлтэй байна. Гэхдээ гүйцэтгэлийн ажлын чанар байдалд анхаарах асуудал нэлээд байгаа учраас ЭХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Баярбаатарын зүгээс тодорхой үүрэг даалгавар, зөвлөмжийг өглөө.

    Эрчим хүчний сайдын орон нутаг дахь томилолтын хүрээнд Дорноговь аймгийн Өргөн суманд шинээр барьсан цахилгааны дэд станцын барилгыг улсын комисс хүлээн авч, хүчдэлд залгалаа.  

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН МЭНДЧИЛГЭЭ

    2016-08-19 06:59:34

    АМЕРИКИЙН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

    2016-08-11 01:12:03

    ШИЗУОКИ МУЖИЙН ЗАСАГ ДАРГЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

    2016-08-08 07:15:19

    ӨРГӨТГӨСӨН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

    2016-08-08 07:12:43

    ЭРЧИМ ХҮЧНИЙ ДЭД САЙДААР ТОМИЛОГДСОН Т.ГАНТУЛГА АЖИЛДАА ОРЛОО

    2016-08-04 01:52:10

    ГУРВАН ТАЛТ УУЛЗАЛТЫН ҮЕЭР ЭГИЙН ГОЛЫН УЦС-ЫН ТАЛААР ХӨНДЛӨӨ

    2016-06-23 23:50:58

    Монгол эрчим хүчний шинэ тоглогч болно

    2016-06-23 01:31:07

    ЭХЯ-ны баг тамирчид хоёр дахь удаагаа цомын эзэн боллоо

    2016-06-07 03:13:15

    Шинэ мэдээ

    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!