ОХУ-ын ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр явагддаг Санкт Петербургийн “Олон улсын хуулийн 4 дүгээр форум” 2014 оны 6 дугаар сарын 17-ноос 23-ний өдрүүдэд зохион байгуулагдаж Оросын холбооны Шүүх шинжилгээний төвийн урилгаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дэд захирал, цагдаагийн хурандаа Ц.Гантулга, Стратеги хөгжлийн бодлогын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Батмягмар нар оролцлоо.
Арга хэмжээнд 79 орны 3000 гаруй төлөөлөгчид оролцсоноос 50 гаруй улсын Хууль зүйн яам, Шүүх, Өмгөөллийн байгууллага, Олон улсын байгууллага, нотариатчид болон хуулийн сургуулиудын төлөөлөл оролцон 50 гаруй хэлэлцүүлгийг авч хэлэлцсэн байна. Мөн Европын Шүүх шинжилгээний байгууллагуудын сүлжээ, БНХАУ, Казакстан улс, Таджикистан, Киргиз улс, Монгол зэрэг улсуудын Хууль зүйн яамны дэргэдэх шүүх шинжилгээний байгууллагуудын удирдах ажилтнууд оролцож лабораториудын магадлан итгэмжлэлийн асуудлаар хэлэлцүүлгийг явуулжээ.
Уулзалтын үеэр тэдгээр шинжилгээний төвүүдтэй тус хүрээлэн хамтран ажиллах гэрээ байгуулах саналыг тавьсан ба Оросын Шүүхийн шинжилгээний төвүүд саналыг нааштайгаар хүлээн авч, гэрээ байгуулан хамтарч ажиллахаа мэдэгдсэн байна.