MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАРТИЙН УЛААНБААТАРЫН ФОРУМ БОЛЛОО

    ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАРТИЙН УЛААНБААТАРЫН ФОРУМ БОЛЛОО

    2014-06-26
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

      “Зүүн хойд Ази дахь сэргээгдэх эрчим хүчний хөгжил, “Говьтек ба Азийн супер сүлжээ” санаачлага” сэдэвт Эрчим хүчний Хартийн Улаанбаатарын Форум олон улсын хурал 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Туушин Пример зочид буудалд боллоо.

      Форумын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч ЦахиагийнЭлбэгдорж, Эрчим хүчний сайд Мишигийн Сономпил, Эрчим хүчний Хартийн Ерөнхий нарийн бичгийн даргаУрбан Руснак нар оролцож товч үг хэллээ. 

      Үдээс өмнөх хуралдаанаар, Говийн бүс дэх нар болон салхин цахилгаан станцын төслүүдэд их хэмжээний хөрөнгө оруулалтыг хэрхэнтатах вэ?, яагаад татах ёстой вэ? гэсэн сэдвээр ОХУ, БНХАУ, БНСУ, Японы төлөөлөл илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

      Монгол ба Хятад улсын газар нутагт хамаарах Говийн бүс нутаг нь нарны эрчим хүчний нөөцөөр дэлхийд гуравдугаарт орох бөгөөд тогтмол, хүчтэй салхины нөөц нь эдгээр төслийг хэрэгжүүлэх тааламжтай нөхцлийг бүрдүүлж байна. Говьтексанаачлага нь Говийн бүсийн сэргээгдэх эрчим хүчний нөөцөөс цэвэр цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж,цахилгаан эрчим хүчний эрэлт ихтэй бүс нутгуудад уг эрчим хүчээ экспортлох зорилготой юм.

      Чуулганы энэ хэсэгт Говийн бүс нутгийн сэргээгдэх эрчим хүчний нөөц нь Зүүн хойд Азийн өсөн нэмэгдэж буй эрчим хүчний эрэлт, хэрэгцээг хангахад хэрхэн хувь нэмэр оруулах, оролцогч улс орнуудын эдийн засгийг дэмжихэд хэрхэн нөлөө үзүүлэх талаар хэлэлцлээ.

      Үдийн хуралдаанаар,  “Шинээр батлагдсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн ач холбогдол болон Монгол Улсад бизнес эрхлэх боломжууд”, “Монгол Улсад салхин паркийн төсөл хэрэгжүүлэхэд бизнесийн салбарт тулгарч буй сорилтууд ба амжилтууд”, “Говийн бүсийн нарны эрчим хүчний боломжит нөөцөд хэрхэн хөрөнгө оруулах бэ?”гэсэн сэдвүүдээр

    ЭЗХЯ-ны Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар,“Ньюком групп” ХХК, “КлинЭнержиАзи” ХХК-ийнгүйцэтгэхзахиралД.Ганхуяг,Эрчим хүчний яамны Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга  М.Ангараг нар илтгэл тавьж хэлэлцүүллээ.

      Үдээс хойшх хуралдаан “Азийн супер сүлжээг хөгжүүлэхэд хил дамнасан бүс нутгийн хамтын ажиллагаа” сэдвийн дор өрнөлөө. Эрчим хүчний эрэлттэй газруудад цахилгаан эрчим хүчийг бүсийн эрчим хүчний корридороор хүргэхээр төлөвлөсөн “Азийн супер сүлжээ” санаачлага нь Зүүн хойд Азийн улс орнуудын эрчим хүчний сүлжээг харилцан холбох зорилготой юм.

         Говийн бүс нутаг болон усны эрчим хүчний асар их нөөц бүхий Сибирь нь сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх газар зүйн тааламжтай бүс хэдий ч алслагдмал юм. Хил дамнасан цахилгаан эрчим хүчний системүүд нь цаашид Азийн супер сүлжээ болон өргөжиж Зүүн хойд Азийн улс орнууд хоорондоос цахилгаан эрчим хүчээ чөлөөтэй харилцан солилцох боломжийг бий болгох бөгөөд ингэснээр эдийн засаг, нийгэм, хүрээлэн буй орчны ашиг тусыг хүртэх боломжтой юм. Форумын энэ хэсэгт бизнесийн салбарын төлөөлөгчид оролцож Зүүн хойд Азийн бүс нутагт хэрэгжүүлэх боломжтой хил дамнасан цахилгаан эрчим хүчний төслүүдийн талаар хэлэлцлээ.

     Үүнтэй холбогдуулан, “Азийн супер сүлжээний хүрээнд дэх БНСУ ба Япон улс хоорондын цахилгаан эрчим хүчний системийн холболт”,  “Азийн супер сүлжээ болон Говьтекийн үүсэл: ОХУ болон Монгол улсын эрчим хүчний хамтын ажиллагаа болон ОХУ, Монгол Улсын эрчим хүчний салбарын хөгжилд үзүүлэх нөлөө”, “ОХУ ба Монгол, ОХУ ба Япон улс хоорондын системийн харилцан холболт”, “Европийн холбооны улс орнуудын эрчим хүчний системийн холболтын туршлага” гэсэн сэдвүүдээрСолонгосын цахилгаан эрчим хүчний корпорацийн Эрчим хүчний шугам төлөвлөлтийн газрын дарга Парк Kaб-Хo,

    ОХУ-ын “Эрчим хүчний системийн институци”-ийн дэд захирал Борис Санаев,ОХУ-ын Эрчим хүчний системийн хүрээлэнгийн Газрын дарга Сергей Подковалников,ХБНГУ-ын Фраунхофер хүрээлэн Доктор Мартин Пудлик нар илтгэл тавьж хэлэлцүүллээ.

      Форумын оройны хуралдаан, “Говьтек ба Азийн супер сүлжээ санаачлагуудыг дэмжихэд Олон улсын байгууллагуудын гүйцэтгэх үүрэг” гэсэн сэдвийн дор өрнөлөө. Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр ажилладаг улс орон, олон улсын байгууллагын тоо хэмжээ, хүч бололцоо жилээс жилд нэмэгдсээр байна. Зүүн хойд Азийн бүс нутгийн улс орнууд эдийн засаг, институци, технологи, бодлогын болон бусад төрлийн саад бэрхшээлээ даван туулж, ногоон эдийн засгийг бий болгоход Олон улсын байгууллагуудын тусламж, хичээл чармайлт ихээхэн шаардагдаж байна. Олон улсын байгууллагууд, санхүүгийн институциуд, тухайлбал эрчим хүчний мэргэшсэн байгууллагууд дээрхи бүс нутгийн улс орнуудад бодитой тусламж, дэмжлэг үзүүлсээр ирсэн юм.

     Форумын энэ хэсэгт сонирхогч талууд хэрхэн хамтран ажиллаж, ирээдүйн урт хугацааны тогтвортой хөгжлийг дэмжих зорилго бүхий Говьтек болон Азийн супер сүлжээ санаачлагуудыг дараагийн шатанд гаргах боломжийн талаар хэлэлцлээ.

     Энэ хүрээнд“Эрчим хүчний салбарын хамтын ажиллагаан дахь нийтлэг хууль эрх зүй орчин” “Азийн эрчим хүчний их зам санаачлагын хүрээнд Азийн супер сүлжээ болон Говьтекийг дэмжих” “Сэргээгдэх эрчим хүчний салбарт инноваци, технологийг ашиглах, нутагшуулах”  “Зүүн хойд Ази дахь бүс нутгийн эрчим хүчний хамтын ажиллагааг дэмжих нь” сэдвүүдээр Эрчим хүчний Хартийн ахлах мэргэжилтэн Зафар Самадов,НҮБ-ын Ази-номхон далайн бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хорооны (АНДЭЗНХ) хүрээлэн буй орчин, хөгжлийн хэлтсийн захирал Лиу Хонпенг,Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн (ОУСЭХА) Мэдлэгийн менежментийн хөтөлбөрийн ахлах ажилтан Масаоми Кояама,Азийн хөгжлийн банкны Эрчим хүчний ахлах мэргэжилтэн Терухиса Ой нар илтгэл тавьлаа.

      “Зүүн хойд Ази дахь сэргээгдэх эрчим хүчний хөгжил, “Говьтек ба Азийн супер сүлжээ” санаачлага” сэдэвт Эрчим хүчний Хартийн Улаанбаатарын Форум олон улсын хурлыг хааж Японы Сэргээгдэх эрчим хүчний сан, Гүйцэтгэх зөвлөлийн даргаToмас Кебергер,Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт товч үг хэллээ. 

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН МЭНДЧИЛГЭЭ

    2016-08-19 06:59:34

    АМЕРИКИЙН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

    2016-08-11 01:12:03

    ШИЗУОКИ МУЖИЙН ЗАСАГ ДАРГЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

    2016-08-08 07:15:19

    ӨРГӨТГӨСӨН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

    2016-08-08 07:12:43

    ЭРЧИМ ХҮЧНИЙ ДЭД САЙДААР ТОМИЛОГДСОН Т.ГАНТУЛГА АЖИЛДАА ОРЛОО

    2016-08-04 01:52:10

    ГУРВАН ТАЛТ УУЛЗАЛТЫН ҮЕЭР ЭГИЙН ГОЛЫН УЦС-ЫН ТАЛААР ХӨНДЛӨӨ

    2016-06-23 23:50:58

    Монгол эрчим хүчний шинэ тоглогч болно

    2016-06-23 01:31:07

    ЭХЯ-ны баг тамирчид хоёр дахь удаагаа цомын эзэн боллоо

    2016-06-07 03:13:15

    Шинэ мэдээ

    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!