Манай
аймгийн ойн санд хоёр төрлийн хортон шавь байдгийг аймгийн Ойн албаныхан
тогтоожээ. Эдгээр шавьжнууд нь олон жил болсон мод, ургамлыг өвчлүүлдэг байна.
Ингэж өвчилсөн модны шавьж устгах ухаалаг бүслүүрийг Өмнөговь аймаг нэвтрүүлж
эхэлсэн байна.
БОНХЯ-наас ойн хортон шавьж устгах үйл ажиллагаанд химийн арга хэрэглэхээс татгалзаж биологийн арга хэрэглэхийг улс орон даяар уриалжээ. Тиймээс Ойн албанаас энэхүү ухаалаг бүслүүрийг аймгийн төвийн төв саадны өвчилсөн хайлаасны мод, Номгон сумын Баянгол, Гуагийн тоорой мод эмчлэхэд хэрэглэж эхлээд байна. Энэ бүслүүр нь 25 см өргөнтэй, 3 сар эмийн чанараа алддаггүй эмчилдэг, эрүүл мэндэд хоргүй, ус бороонд тэсвэртэй, эмийн ханд агуулсан биологийн бүтээгдэхүүн юм байна.
Ойн алба 2012 онд
шавьжны судалгаа явуулж Өмнөговь аймгийн Ойн санд 2 зүйлийн ойн хортой шавьж
байгааг тогтоосон. Тиймээс аймгийн Засаг дарга мөрийн хөтөлбөрт ойн хортон
шавьж устгах ажлыг тусгаж орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар энэхүү ажлыг
зохион байгуулж байна.