Зүүн
бүсийн аварга шалгаруулах үсчин гоо засалчдын тэмцээн энэ сарын 14-ний өдөр
боллоо. Аймгийн ЗДТГ-ын дэмжлэгийн доор зохион байгуулагдсан энэхүү тэмцээн 2 гараатай зохион байгуулагдсан байна. Тухайлбал
хумс, эрэгтэй, эмэгтэй тайралт, хуримын засалт, тайзны нүүр будалт, үдшийн
гоёл, сонгомол гэсэн төрлүүдээр шилдгүүдээ шалгаруулжээ.
Тэмцээний шүүгчээр Монгол улсын мастер үсчин, олон улсын шүүгч Монголын үсчин гоо сайханчдын холбооны тэргүүн Ц.Цогзолмаа, Мастер үсчин “Хүрэлээ” салоны захирал Ц.Хүрэлбаатар, Мастер гоо сайханч Б.Эрдэнэбулган нар ажилласан байна.
Зүүн бүсийн үсчин гоо засалчдын аварга шалгаруулах
тэмцээнд Дорноговь, Өмнөговь, Говьсүмбэр, Өвөрхангай, Дорнод, Дундговь зэрэг 6
аймгийн 150 гаруй оролцогчид өрсөлдсөн байна. Харин манай аймгийн оролцогчдын
хувьд 2 алт, 4 мөнгө, 2 тусгай байрын эзэд болсон болж багийн дүнгээр шилжин
явах цомоо хадгалж үлдсэн байна.