Сумдын төрийн санчид болон багийн Засаг дарга
нар энэ долоо хоногт номын дуу сонслоо.
Аймгийн Статистикийн хэлтсээс зохион байгуулсан энэ сургалтаар Хүн амын өрхийн
мэдээллийн санг ашиглах тухай сургалт хичээл орсон байна. Хүн амын өрхийн
мэдээллийн сан нь Засаг захиргааны анхан шатны нэгжээсээ эхлээд бүх шатанд хүн
ам, өрхийн холбогдолтой мэдээллийг үнэн зөв тодорхойлох, тооллого хоорондын хүн
амын тоог хянах, тэдний нийгмийн үзүүлэлтээр мэдээллийн сан бүрдүүлж
боловсронгуй болгох зорилготой юм.
Сургалтанд оролцогчдод энэ сангийн цаашдын зорилт, хууль зүйн орчин, сангийн
онлайн программ, түүнийг хэрхэн хөтлөх талаар мэдээлэл өгсөн байна.