Үндэсний их баяр наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд худалдаа, үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, иргэдийн хүсэлтийг 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 04-ны дотор хүлээн авна.
Худалдаа үйлчилгээ эрхлэгчид цагаан өнгийн асар, майхантай байх шаардлагатай.
Хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл эрхлэхэд бүрдүүлэх материал:
1. Аж ахуйн нэгжийн албан хүсэлт /иргэн бол иргэн өргөдөл/
1. Аж ахуйн нэгжийн гэрчилгээ /иргэний үнэмлэхний хуулбар/
2. Дүүргийн засаг даргын Тамгын газартай байгуулсан гэрээ буюу худалдаа, үйлчилгээ эрхлэх гэрчилгээ
3. Ажиллагсдын эрүүл мэндийн дэвтрийн хуулбар
Бэлэг дурсгалын худалдаа эрхлэгчид:
/Үндэсний үйлдвэрлэлийн бэлэг дурсгалын бараа бүтээгдэхүүний худалдаа байх/
1. Аж ахуйн нэгжийн албан хүсэлт /иргэн бол иргэн өргөдөл/
2. Аж ахуйн нэгжийн гэрчилгээ /иргэний үнэмлэхний хуулбар/
4. Бараа бүтээгдэхүүний товч танилцуулга
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС
УТАС: 11 321828