MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » ДЦС-III-ЫН 50 МВт-ЫН ӨРГӨТГӨЛ АШИГЛАЛТАД ОРЛОО

    ДЦС-III-ЫН 50 МВт-ЫН ӨРГӨТГӨЛ АШИГЛАЛТАД ОРЛОО

    2014-06-16
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

     Дулааны III  цахилгаан станцын 50 МВт-ын өргөтгөлийг хүлээн авах ёслол өнөөдөр боллоо. Энэ ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эрчим хүчний сайд М.Сономпил, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нар болон БНХАУ-аас Монгол Улсад Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Ван Шяолунг, БНХАУ-ын “Hunan Industrial Equipment Installation” компанийн ТУЗ-ийн дарга нар оролцож үг хэллээ.

    Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж байгаа цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээг хангах, тасралтгүй, найдвартай ажиллах, зах зээлд өрсөлдөх чадвартай, өндөр хүчин чадалтай станц болгох зорилгоор Шинэчлэлийн засгийн газар 2013 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр 142 дугаар тогтоол гаргаж,  “Дулааны III  цахилгаан станц” ТӨХК-ны суурилагдсан хүчин чадлыг 50 МВт- /мегаватт/-аар өргөтгөхөөр шийдвэрлэсэн юм.

      Энэ тогтоолын дагуу төслийн ажлын гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Hunan Industrial Equipment Installation” компани шалгарч 2013 оны 06-р сарын 15-ны өдөр “Түлхүүр гардуулах” нөхцлөөр гэрээ байгуулж, төслийн ажлаа 2013.07.15-ны өдрөөс эхэлжээ. 

      Чингис бондын хөрөнгөөр Хөгжлийн банкаар дамжуулан  З5 сая ам.долларын санхүүжилтээр, 11 сарын дотор хэрэгжүүлсэн энэ төслийн  хүрээнд станцын үндсэн барилгыг 12 х 30 метрээр өргөтгөж,  хөргөлтийн цамхагийг болон эргэлтийн усны төхөөрөмжийн барилгыг шинээр барьж, 50 МВт-/мегаватт/-ын турбин-генератор шинээр суурилуулж, 6,3 /0,4 кВт-/киловатт/-ын  цахилгааны хуваарилах байгууламж барьж, трансформатор суурилуулж, дулааны сүлжээний ус халаах байгууламж суурилуулсны зэрэгцээ бусад тоноглолын барилга угсралтын ажлуудыг хийжээ.

      Хөргөлтийн цамхаг нь  Fiber Glass буюу шилэн хуванцар материалаар хийгдсэн бөгөөд 71 метрийн өндөртэй,сууриараа 52.8м, оройдоо 31.6 м  диаметртэй, 1200м2 хөргөлтийн гадаргуутай, цагт 11300 тн усыг хөргөх хүчин чадалтай юм. Энэ цамхагийг 5 сарын дотор барьж дуусгажээ.

      “ДЦС-3” ТӨХК-ын суурилагдсан хүчин чадлыг 50 МВт-/мегаватт/-аар өргөтгөснөөр Төвийн бүсийн эрчим хүчний системийн хүчин чадал 50 МВт-/мегаватт/-аар, Улаанбаатар хотын дулаан хангамжийн системийн хүчин чадал 100Гкал/ц-аар нэмэгдэж, үйлдвэрлэлийн хэмжээ 250-300 сая кВт/цагаар өсч, борлуулалтын орлого нь жилдээ 30 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдэж, цахилгаан дулаан, үйлдвэрлэх өөрийн өртөг буурах юм.

      Дарханы ДЦС 48 МВт-/мегаватт/-ын чадалтай. Тэгвэл энэ өргөтгөл 2 МВт-аар илүү чадалтай гээд бодохоор бүхэл бүтэн цахилгаан станцын хэмжээний бүтээн байгуулалт юм. Хамгийн гол нь 11 сарын хугацаанд маш бага зай талбайд өөрийн дэд бүтэцэд тулгуурлан ийм том өргөтгөл хийж чадсанаараа өнөөдөр “ДЦС-3” ТӨХК-ийн хамт олон бахархаж байна.

    Шинэчлэлийн Засгийн Газар, Эрчим Хүчний Яам, Хөгжлийн банк, ДЦС-3 компани, ажлын хэсэг, төслийн нэгж хэрхэн нягт уялдаатай, хурдтай ажиллаж болдогийг өөрөөр хэлбэл тодорхой зорилтын төлөө хамтын хүчээр хэрхэн амжилт олж болохыг энэ төсөл нотлон харуулж байна.  

       

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН МЭНДЧИЛГЭЭ

    2016-08-19 06:59:34

    АМЕРИКИЙН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

    2016-08-11 01:12:03

    ШИЗУОКИ МУЖИЙН ЗАСАГ ДАРГЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

    2016-08-08 07:15:19

    ӨРГӨТГӨСӨН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

    2016-08-08 07:12:43

    ЭРЧИМ ХҮЧНИЙ ДЭД САЙДААР ТОМИЛОГДСОН Т.ГАНТУЛГА АЖИЛДАА ОРЛОО

    2016-08-04 01:52:10

    ГУРВАН ТАЛТ УУЛЗАЛТЫН ҮЕЭР ЭГИЙН ГОЛЫН УЦС-ЫН ТАЛААР ХӨНДЛӨӨ

    2016-06-23 23:50:58

    Монгол эрчим хүчний шинэ тоглогч болно

    2016-06-23 01:31:07

    ЭХЯ-ны баг тамирчид хоёр дахь удаагаа цомын эзэн боллоо

    2016-06-07 03:13:15

    Шинэ мэдээ

    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!