Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас дэлхийн улс орнууд
болон олон улсын байгууллагуудад эхчүүдийн эрүүл мэндийг сайжруулах, төрөлтийн
хүндрэлээс сэргийлэх чиглэлээр үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан цус,
цусан бүтээгдэхүүний бэлэн байдалд анхаарлаа хандуулж ажиллахыг уриалжээ.
Тиймээс өнгөрсөн Баасан гарагт Өмнөговь аймаг “Аюулгүй цус-Эхчүүдийг аварна”
сэдвийн доор “Дэлхийн цусны донорын өдөр”-ийг тэмдэглэлээ. Дэлхийн цусны донорын өдрийг өнөөдөр аймгийн
ИТХ, ЗДТГ, УЗХ, ЭМГ, БОЭТ хамтран зохион байгуулсан юм.

Энэ жилийн “Донор хамт олон” өргөмжлөлөөр Хилийн цэргийн 0131-р анги, БОЭТ нар шалгарсан бол хүндэт донороор Агвааны Нэргүй, “Ачтан донор”-оор Шархүүгийн Ганбаатар, “Энэрэнгүй донор-оор Бямбажавын Гантулга нар шалгарсан байна.
Харин сарын хугацаанд зохион байгуулсан “Та энэрэнгүй сэтгэлтэн” сарын аяны дүнгээр аймгийн Статистикийн хэлтсийн хамт олон тэргүүлжээ.

ДЦДӨ-г тэмдэглэснээр олон мянган
хүний амь насыг аврах, эрүүл мэндийг сайжруулахад цус сэлбэх эмчилгээ
амин чухал үүрэгтэй болохыг олон нийтэд ухамсарлуулахач
холбогдолтой юм. Нөгөө талаас тогтмол, авлагагүй, сайн дурын цусны донор
болох хүслийг төрүүлэх, улмаар улс орны хэрэгцээг хангахуйц цусны нөөцийг
бүрдүүлэх баталгаа болох зорилготой гэж зохион байгуулагчид хэлж байна.

