/2014 оны 1-р улирлын байдлаар/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн нь албаны үйл ажиллагаа, алба хаагчдын сахилга, ёс зүйтэй холбоотой холбоотой иргэд, байгууллагын санал, хүсэлт, өргөдөл гомдлыг биечлэн болон шуудангаар, байгууллагын цахим хуудсаар, иргэдийн зорчих хэсэгт байрлуулсан санал, хүсэлтийн хайрцгуудаар дамжуулан тус тус хүлээн авч байна. Тус байгууллагад 2014 оны 1 дүгээр улирлын байдлаар иргэд, байгууллагаас нийт 41 өргөдөл, гомдол ирснээс 38 нь бичгээр, 3 нь амаар, 1 нь байгууллагын цахим шуудангаар тус тус ирсэн байна. Нийт ирсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэж хариуг өгсөн байна.
/2014 оны 2-р улирлын байдлаар/
Тус байгууллагад 2014 оны 2 дугаар улирлын байдлаар иргэд, байгууллагаас нийт 75 өргөдөл, гомдол ирснээс 68 нь бичгээр, 5 нь амаар, 1 нь байгууллагын цахим шуудангаар тус тус ирсэн байна
.Нийт ирсэн өргөдөл, гомдлын 63-ийг нь шийдвэрлэж хариу өгсөн ба 12 өргөдөл, гомдол хяналтын шатанд байна.