Монгол улсын Засгийн газрын тогтоол
шийдвэр болоод орон нутгийн төр захиргааны байгууллагуудаас гаргасан тогтоол
шийдвэрийн хэрэгжилтэнд хяналт шинжилгээ хийж, үнэлж дүгнэн тайлан гаргах
үүргийг биелүүлдэг ажилтанууд бол хяналт, шинжилгээ, үнэлгээний ажилтанууд
байдаг. Эдгээр ажилтанууд болоод төлөвлөлт, удирдлагыг хэрэгжүүлж ажилладаг
мэргэжилтэнүүд үүргээ биелүүлэх явцад анхаарах шинээр хэрэгжүүлж эхэлж байгаа
дүрэм журам бий болсоныг энэ долоо хоногт болсон говийн бүсийн сургалтаар
мэдээлжээ. ЗГХЭГ, аймгийн ЗДТГ-ын хамтран зохион байгуулсан бүсийн сургалтанд 5
аймгийн 70 гаруй төрийн албан хаагчид оролцжээ.
Төрийн удирдлагын чиг хандлага үр дүнд суурилсан байх ёстой, шалгуур үзүүлэлт сонгох арга зүй ч боловсронгуй байх ёстойг албаныхан хэлж байна. хамгийн гол нь хяналт шинжилгээ үнэлгээний ажилтанууд Монгол улсын Засгийн газар болон төр захиргааны байгууллагуудаас гарсан тогтоол шийдвэрийн хэрэгжилтэнд хяналт шинжилгээ үнэлэлт дүгнэлтийг үнэн бодитой сайн хийсэн тохиолдолд төрийн ажил төдийчинээ сайн явна гэж энгийн үгээр хэлж болох юм.
“Нотолгоонд суурилсан төлөвлөлт ба үр дүнд
суурилсан удирдлага” сэдэвт бүсийн сургалтанд ЗГХЭГ, ХШДАГ, Үндэсний
статистикийн хороо, Эдийн засгийн хөгжлийн яамны төлөөлөл оролцсон бол
Өвөрхангай, Дундговь, Дорноговь, Баянхонгор, Өмнөговь аймгийн төрийн албан
хаагчид хамрагджээ.