Өмнөговь аймгийн
хяналт шинжилгээ үнэлгээний ажилтанууд номын дуу сонслоо. Энэ сургалт нь эдгээр мэргэжилтэнүүдийг чадавхижуулах,
хяналт шинжилгээний үр нөлөөг сайжруулах талаар мэдлэг олгосон үр дүнтэй
сургалт болсоныг оролцогчид хэлж байна. Сумдад
хяналт шинжилгээ үнэлгээ хийх мэргэжилтэнүүдийг сумдын ЗДТГ-ын дарга нар
ахалдаг. Харин байгууллагуудын хувьд энэ ажлыг мэргэжилтэнүүд хариуцан
ажилладаг байна. Тэд сургалтаар төрийн албаны шинэчлэл, өнөөгийн байдал,
төсвийн байгууллагуудын дотоод хяналт шалгалт, байгууллагуудын хяналт шинжилгээ
үнэлгээний журам аргачлал зэрэг сэдвүүдээр номын дуу сонсчээ.
Хяналт шинжилгээ үнэлгээг сум байгууллагын
хэмжээнд зохион байгуулж байгаа байдал, ололттой тал, хүндрэл бэрхшээлийн
талаар сургалтанд оролцогчид ярилцсан байна. Сургалтаар цаашид хэрэгжүүлж
ажиллах олон шинэ зүйлийг мэдэж авсанаа оролцогчид хэлж байлаа.