Манай аймгийн нутаг дэвсгэрт 40
гаруй ирвэс байдаг гэсэн судалгаа байдаг байна. ирвэс хэдийгээр сүүлийн
жилүүдэд байгальд ховордож байгаа амьтан боловч нөгөө талаас хүнд үзүүлэх сөрөг
нөлөө ч байдаг байна. Тиймээс аймгийн ирвэс бүхий газрын байгаль хамгаалагчдад
зориулан Ирвэс хамгаалах сан, БОГ-аас сургалт зохион байгуулсан байна.
Цоохор ирвэс сүүлийн жилүүдэд тоо толгой нь цөөрч байгаа. Тиймээс ч улаан номонд бүртгэгдсэн энэ амьтныг хамгаалах зорилгоор “Ирвэс хамгаалах сан” төрөл бүрийн үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Өмнөговь аймагт зохион байгуулсан энэ сургалтаар цоохор ирвэсний анхан шатны мэдлэг олгох, зэрлэг амьтдын судалгаа, мониторингийн мэдээлэл хэрхэн цуглуулах үр дүнтэй аргыг зааж сургахыг зорьжээ. Мөн судалгаанд шаардлагатай тоног төхөөрөмж болох GPS буюу байршил тогтоогчийг хэрхэн ажиллуулах, автомат камерийг байгальд суурилуулах аргыг эзэмшүүлнэ гэж байна.
Манай улсын хэмжээнд 1000 гаруй ирвэс байдаг
гэсэн судалгаа байдаг байна. 1950-аад оны үетэй харьцуулахад энэ тоо нь цөөрсөн
тоон үзүүлэлт юм. Байгальд хэрэгцээгүй амьтан гэж байдаггүй, тиймээс цоохор
ирвэс ч байгальд өөрийн гэсэн үр ашгаа өгч байдаг ашигтай амьтан гэж байна.
Тиймээс Өмнөговь аймгийн ирвэс бүхий газрын байгаль хамгаалагчдыг байгаль
хамгаалалд идэвхтэйгээр татан оролцуулах зорилгоор энэхүү сургалтыг зохион
байгуулжээ.
