MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Эрчим хүчний сайд М.Сономпилийн айлчлал амжилттай боллоо

    Эрчим хүчний сайд М.Сономпилийн айлчлал амжилттай боллоо

    2014-05-30
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Монгол Улсын Эрчим хүчний сайд М.Сономпил тэргүүтэй төлөөлөгчид 2014 оны тавдугаар сарын 25-29-ний өдрүүдэд БНХАУ-д ажлын айлчлал хийлээ. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр, ЭХЯ-ны Стратегийн бодлогын төлөвлөлтийн газрын дарга П.Товуудорж, Эрчим хүчний хөгжлийн төвийн гүйцэтгэх захирал Я.Пүрэвжав, Тавантолгойн ДЦС-ийн төслийн удирдагч М.Энхсайхан нарын зэрэг салбарын удирдах ажилтнууд үйлдвэр, компани, төсөл нэгжийн удирдлагууд оржээ.

    Айлчлалын эхний өдөр Монгол Улсын Эрчим хүчний сайд М.Сономпил БНХАУ-ын Хөгжил шинэтгэлийн хорооны дэд дарга, Эрчим хүчний удирдах газрын дарга Ву Шиншионтой уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал бодлооо солилцлоо. Уулзалтын эхэнд Эрчим хүчний сайд М.Сономпил Монгол улсын өнөөгийн эрчим хүчний хэрэгцээ шаардлага, үүнийг хангахад БНХАУ-ын үйлдвэр компаниудын оролцоо, хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулав. Ялангуяа саяхан Шанхайд болсон хоёр орны тэргүүн нарын уулзалтын үеэр яригдсан асуудлыг ажил хэрэг болгоход энэ айлчлал ихээхэн хувь нэмэр болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.Монгол Улс эрчим хүчний нүүрсний арвин их нөөцтэй. Үүнийг зөвхөн дангаар нь экспортлох биш, цахилгаан эрчим хүч болгож БНХАУ-ын зах зээлд борлуулах сонирхолтой байна. Энэ хүрээнд баригдахаар зэхэж байгаа томоохон цахилгаан станцын төслүүдэд хөрөнгө оруулахыг хүсч байна гэж Эрчим хүчний сайд М.Сономпил хэллээ.

    Дараа нь БНХАУ-ын Хөгжил шинэтгэлийн хорооны дэд дарга, Эрчим хүчний удирдах газрын дарга Ву Шиншион хэлэхдээ Монгол Улсын эрчим хүчний сайдын айлчлалын үеэр олон чухал асуудлыг шийдвэрлэхэд эхний алхам болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлж, урьд өмнө нь яригдаж байгаад орхигдсон томоохон төсөл хөтөлбөрүүдийг үргэлжлүүлж, цаашид хамтын ажиллагааны шинэ боломж нөхцлийг бүрдүүлэх шаардлагатай байна гээд хоёр талаас тавьж байгаа саналыг ажлын хэсэг байгуулах замаар шийдвэрлэх нь зүйтэй гэж хэллээ.

    Уулзалт ярилцлагын үеэр хөндсөн асуудлаар Монгол Улсын Эрчим хүчний яам, БНХАУ-ын Эрчим хүчний удирдах газрын хооронд хамтран ажиллах Санамж бичигт хоёр тал гарын үсэг зурлаа. Уг Санамж бичигт хоёр улсын Стратегийн түншлэлийн хүрээнд эрчим хүчний хамтын ажтиллагааг өргөжүүлж, Монгол Улсад шинээр баригдах ДЦС, Усан цахилгаан станц гэх мэт томоохон бүтээн байгуулалтад оролцох БНХАУ-ын хөрөнгө оруулагчдад хуулийн хүрээнд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаар тусгасан байна.

    Дараа нь Монгол Улсын Эрчим хүчний сайд М.Сономпил БНХАУ-ын Повер Чайна компанид зочилж, тус компаний дэд Ерөнхийлөгч Сан Хоншуйтэй уулзаж ярилцав. Повер Чайна компани нь Монгол Улсын Цэцэнс майнин энержи компанитай хамтран Монгол Улсын Төв аймаг дахь Бөөрөлжүүтийн нүүрсний ордыг түшиглэн  600 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барихаар яриа хэлэлцээр явуулж байгаа юм. Судалгааний ажил бүрэн дуусч, ТЭЗҮ хийгдэж, зураг төслийн ажил бараг дуусч, Тусгай зөвшөөрөл нь бүрэн авагдсан энэ төслийн Хөрөнгө оруулалтын гэрээ батлагдвал 2017 оны өвөл гэхэд эхний ээлжийн агрегат ашиглалтад орно гэж хамтран ажиллагч байгууллагууд үзэж байна.  Улаанбаатар хотоос 110 км зайд Улаанбаатар-Чойрын төмөр замаас 24 км зайд орших Бөөрөлжүүтийн нүүрсний орд нь бараг 10 гаруй тэрбум тонн хүрэн нүүрсний нөөцтэй юм.

     Энэ ордыг түшиглэн барих 600 МВт-ын хүчин чадалтай ДЦС барихад хөрөнгө оруулах Санамж бичигт  Хятадын талаас Повер Чайна компанийн гадаад хөрөнгө оруулалт эрхэлсэн охин компани болох “Синхохудро ресоурес лимитед” компани, Монголын талаас “Цэцэнс майнин энержи компани”-ийн удирдлагууд гарын үсэг зурлаа.

    Ингэснээр төвийн эрчим хүчнхий системд хямд үнээр цахилгаан эрчим хүч нийлүүлэх эх үүсвэр баригдах нөхцөл бүрдэж байгаа бөгөөд энэ ДЦС баригдсанаар төвийн болон зүүн, өмнөд бүсийн өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээг хангаж, урт хугацааны туршид найдвартай тогтвортой ажиллагааг хангаж, улмаар БНХАУ-д эрчим хүч экспортлох нэг боломж бүрдэх юм.  

    Монгол Улсын Эрчим хүчний сайд М.Сономпил айлчлалын хүрээнд БНХАУ-ын эрчим хүчний салбарын томоохон 16 компаний удирдлагатай ажил хэргийн уулзалт зохион байгуулж, үр дүнтэй яриа хэлцлүүдийг хийлээ. Энэ нь ирэх наймдугаар сард манай улсад хийх БНХАУ-ын дарга Си Жинпины айлчлалын хүрээнд 2 улсын хамтын ажиллагааны талаар хийгдэх томоохон гэрээ хэлэлцээрүүдэд тусгалаа олно гэдэгт найдаж байгаагаа Эрчим хүчний сайд М.Сономпил илэрхийллээ.  

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН МЭНДЧИЛГЭЭ

    2016-08-19 06:59:34

    АМЕРИКИЙН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

    2016-08-11 01:12:03

    ШИЗУОКИ МУЖИЙН ЗАСАГ ДАРГЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

    2016-08-08 07:15:19

    ӨРГӨТГӨСӨН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

    2016-08-08 07:12:43

    ЭРЧИМ ХҮЧНИЙ ДЭД САЙДААР ТОМИЛОГДСОН Т.ГАНТУЛГА АЖИЛДАА ОРЛОО

    2016-08-04 01:52:10

    ГУРВАН ТАЛТ УУЛЗАЛТЫН ҮЕЭР ЭГИЙН ГОЛЫН УЦС-ЫН ТАЛААР ХӨНДЛӨӨ

    2016-06-23 23:50:58

    Монгол эрчим хүчний шинэ тоглогч болно

    2016-06-23 01:31:07

    ЭХЯ-ны баг тамирчид хоёр дахь удаагаа цомын эзэн боллоо

    2016-06-07 03:13:15

    Шинэ мэдээ

    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!