Өнгөрсөн долоо хоногт өсвөр үеийн сургагч багш бэлтгэх сургалт боллоо. Өсвөр үеийн хүүхдүүдийн НҮЭМ-ийн сэдвээр үе тэнгийн сургагч багш бэлтгэх сургалтанд 25 сурагч хамрагдаж сертификатын эзэд болжээ. Сургалтанд Даланзадгад сумын ЕБС-иудын 8-р ангийн сурагчдын төлөөлөл, мөн МСҮТ-ийн хүүхдүүдийн 25 сурагч хамрагдсан байна. Сургалтыг НҮБ-ын Хүн амын сан, Залуучуудын боловсролын үндэсний сүлжээ, Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг болон аймгийн ХГБХХ-ээс хамтран зохион байгуулжээ.
НҮЭМ-ийн асуудал бол өсвөр үеийн хүүхэд багачуудад зайлшгүй олгох ёстой чухал мэдлэг. Эндээс суралцсан хүүхдүүд цаашид сургуульдаа, анги хамт олондоо өсвөр үеийнхэндээ зааж сургах юм. Зохион байгуулагчдын зүгээс ч орон нутагт энэ чиглэлээр сургалт мэдээлэл өгөх клуб байгуулахаар болсон байна.