Аймгийн аварга шалгаруулах Паралимпийн тэмцээн боллоо. Тэмцээнд 40 гаруй тамирчид оролцож шилдгүүдээ тодруулжээ. Аймгийн аварга шалгаруулах Паралимпийн тэмцээнийг аймгийн Засаг даргын ивээл доор зохион байгуулж НХҮХ зохион байгуулагчээр ажиллажээ. Оролцогчдын хувьд хэдий хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч гэлээ спортоор өрсөлдөж чадна гэдгийг харуулж чадлаа. Тэд спортын 6 төрлөөр өрсөлдөж шилдгүүдээ шалгаруулжээ.
Паралимпийн тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэм, ахуй, эрүүл мэндийн асуудал, цаашлаад сурч хөгжих, спортын тэмцээн уралдаан зохион байгуулах зэргээр олон ажлыг орон нутгаас төлөвлөн хэрэгжүүлж байна. Мөн Паралимпийн тэмцээнд оролцогчдоос улсын болон азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргадаг шилдэг тамирчид төрөн гарч байгааг зохион байгуулагчид хэлж байлаа.