Энэ жил аймгийн хэмжээнд 300 гаруй айл өрхийг орон сууцаар хангах ажил хийгдэж эхэллээ. Аймгийн Засаг дарга бүтээн байгуулалтын ажлуудтай танилцах үеэр энэ онд орон сууц барих барилгын шав тавих ёслолд оролцсон юм.
Өмнөговь аймгийн Засаг
даргын мөрийн хөтөлбөр болон Өмнөговь аймгийг хөгжүүлэх нийгэм эдийн засгийн
үндсэн чиглэлд ард иргэдийг орон сууцжуулах талаар тодорхой заалтууд тусгагдсан
байдаг.Сүүлийн жилүүдэд хүн
ам өсөн нэмэгдэж байгаа учраасард иргэдийнхээ амьдрах орчин нөхцөлд нь анхаарах
асуудал чухлаар тавигдаж байгаа юм. Тиймээс орон нутгийн удирдлагууд энэ дөрвөн
жилд аймагтаа 1000 айлын орон сууц барихаар төлөвлөсөн юм. Харин энэ жил орон сууц барих ажлыг 6 компани гүйцэтгэх юм
байна.