Нэмж эрчим хүч дулааны эх үүсвэр нэн шаардлагатай байгаа зарим аймгуудад дулааны станц,шугам сүлжээ барих төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ажиллагаа Монголын эрчим хүч 2014 олон улсын хурлын үеээр боллоо. Энэ гэрээгээр нийт 24 тэр бум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэх бөгөөд аймагт тус бүрт 3 орчим тэр бум төгрөг хуувиарлагдаж байна. Төслийн хөрөнгө оруулагчдаар Эх голомтын илч, Агро Алтай импекс, Мандал голомт,Энергосервис,Шинэ Ази групп,Энерготех сервис, Энержи стар,Хасумегаватт зэрэг дотоодын хөрөнгө оруулалттай компаниуд байх юм. Эрчим хүчний талаар төрөөс баримтлах бодлогод тус салбарт хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх зорилтыг тусгасан. Энэ хүрээнд хувийн хөрөнгө оруулалтаар цахилгаан дулааны эрчим хүчний эх үүсгүүрийг барьж бүтээгдэхүүнээ дотоодын зах зээлд чөлөөтэй худалдах, экспортлохыг дэмжих юм. Тиймээс зах зээлд нийцүүлсэн хувь эрх зүйн орчныг бүрдүүлэх, бодит өртөгт ашигт тулгуурласан үн тарифын тогтолцоотой болгох тэрчлэн санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх зорилтыг тавьсан байдаг.