MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Цахилгаан түгээх үйлчилгээ “ухаалаг” болж байна

    Цахилгаан түгээх үйлчилгээ “ухаалаг” болж байна

    2014-05-16
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email


    Өнөөдөр сонин 2014.05.16 БААСАН №115 (5209)

    “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” (УБЦТС) төрийн өмчит компани эрчим хүчний салбарын ууган компаниудын нэг. Мөн айл өрх, аж ахуйн нэгжүүдийн цахилгааны тоолуурын заалтыг бичих, төлбөрөө нэхэмжлэх, орлогоо цуглуулж салбарынхаа нэгдсэн дансанд оруулах гээд борлуулалтын бүх үйл ажиллагааг хариуцдаг эрчим хүчний салбарын иргэдтэй “тулж харьцдаг” үйлчилгээний байгууллага. Технологиор тэргүүлэгч, үйлчилгээгээр манлайлагч дэлхийн жишигт хүрсэн компани болох зорилготой УБЦТС нийслэлийн найман дүүрэг, Төв аймгийн 16 сумын иргэдэд 0.4-35 кВ-ын хүчдэлийн цахилгаан эрчим хүчийг түгээх үүрэгтэй. Тус компани сүүлийн жилүүдэд үйлчилгээндээ тасралтгүй шинэчлэл хийж, “ухаалаг” сүлжээнд шилжүүлэхээр ажиллаж байгаа аж. Тус компанийн гүйцэтгэх захирал С.Төмөрхүүтэй цахилгаан эрчим хүчний үйлчилгээний шинэчлэл болон цаг үеийн зарим асуудлаар ярилцлаа.

    -Цахилгаан эрчим хүч бол иргэдийн байнгын хэрэглээ. Өнөө үед нэг цаг тоггүй байхад маш олон хүндрэл гарна. Иргэдийн өдөр тутмын салшгүй хэрэглээний нэг нь эрчим хүч болсон учраас санал, гомдол тасардаггүй болов уу. Энэ асуудлыг шийдэхээр технологийн шинэчлэл хийж байгаа гэсэн байх аа?
    -Цахилгаан станцад үйлдвэрлэгдсэн эрчим хүч хүчдэлийн түвшнээсээ хамаараад шат шатны байгууллагаар дамжин хэрэглэгчдэд хүрдэг. Станцад үйлдвэрлэсэн эрчим хүчийг бөөний худалдааны төвтэй адил үйл ажиллагаа явуулдаг гэж хэлж болохоор цахилгаан дамжуулах компани манайд зарж, бид жижиглэнгийн худалдаагаар хэрэглэгчдэд хүргэх үйл ажиллагаа эрхэлдэг. Иргэд цахилгаан станц болон бөөний худалдаа эрхэлдэг цахилгаан дамжуулах компанитай шууд харилцаж, асуудлаа ярихгүй. Манайх л харилцах үүрэгтэй юм. Би 2012 оны аравдугаар сараас энэ компанийн захирлаар ажиллаж эхэлсэн. Ирээд эрчим хүчний шугам сүлжээний хүчин чадал, ачааллын өсөлт, өргөтгөл шинэчлэлд анхаарч, хүчин чадалдаа тохируулан, эрчим хүчтэй холбоотой үйлчилгээг хэрэглэгчдэд хамгийн хялбар аргаар хүргэж, илүү хүртээмжтэй болгохоор ажиллаж эхэлсэн. Мэдээллийн технологид түшиглэсэн хэд хэдэн бүтээгдэхүүн гаргалаа. Өнгөрсөн онд дуудлагын төв байгуулсан. Энэ төв цахилгаан тасрах, саатахаас эхлээд эрчим хүчний үйлчилгээтэй холбоотой бүх төрлийн мэдээллийг иргэдэд шуурхай өгөх, тэдний санал хүсэлтийг сонсох зорилготой. Дуудлагын төв 70047004 дугаарын утаснаас гадна мессенжер, мэйл, фэйсбүүк, твиттер, Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдээр иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч байна. Иргэд өмнө нь зөвхөн Хэрэглэгчдэд үйлчлэх төвд л ханддаг байсан шүү дээ.

    -Цахилгаан тасрахад зарим хүн хаана, хэрхэн хандахаа мэддэггүй. “Утас руу нь залгахаар авахгүй байна” гэх нь цөөнгүй. Дуудлагын төвтэй болсноос хойш ийм тохиолдол багасав уу. Хэр олон хүн хандаж байна вэ?

    -Осол, гэмтэл гарахад маш олон хүн манайх руу ярьдаг. Утсаа авахгүй байвал мэдээж бухимдана. Харин дуудлагын төвд хандаад “Гурван цагийн дараа янзалж дуусна” гэсэн хариу авчихвал бухимдалгүйгээр ажлаа төлөвлөнө. Нийслэл хот тэлэхийн хэрээр замын түржрэл ихсэж, хүмүүс өөрийн биеэр очиж, үйлчлүүлэхэд хүндрэлтэй тул энэ үйлчилгээ иргэдийн ажлыг нэлээд хөнгөвчилж байгаа. Өдөрт 3000-4000 хүн ханддаг. Өнгөрсөн сард 91 мянган дуудлага авсан байна. Энэ төвийг өнгөрсөн оны хоёрдугаар сард нээсэн. Үүнээс хойш 900 мянга орчим дуудлага иржээ. Энэ тооны дуудлага хүлээн авсан нь тэр хэмжээгээр иргэдийн ажлыг хялбаршуулсан гэсэн үг. Иргэдийн дуудлагыг хүлээн авдаг 12 оператор ажиллаж байгаа. Энэ үйлчилгээ хэрэглэгчдэд өгөх мэдээллийг үнэн зөв, шуурхай болгохоос гадна манай компанид үйл ажиллагаагаа шат шатанд нь хянах боломж олгож байна. Дуудлагын төвөөс гадна www.tog.mn цахим хуудсаараа хэрэглэгчдэд мэдээлэл өгдөг. Хэрэглэгчдийн асуудаг түгээмэл зүйл болох ажлын цагийн хуваарь, хаяг, дансны дугаар, хөнгөлөлт, шинээр холболт хийлгэх зөвлөмж, бүрдүүлэх бичиг баримт зэрэг мэдээллийг заавал утсаар залгаж асуух шаардлагагүй, цахим хуудаснаас харж болно.

    -Технологийн шинэчлэл иргэдийг чирэгдүүлэхгүйгээр бүх зүйлсийг зайнаас шийдэхийг чухалчилж байгаа юм байна. Гэсэн ч цахилгааны төлбөр бичихдээ айлуудаар заавал орохоос эхлээд хуучнаараа байгаа олон зүйл байгаа байх.

    -Манайх хэрэглэгчийн онлайн систем гаргасан. Энэ системээр иргэд цахилгааныхаа төлбөрийн мэдээллийг авч,  хянаж болно. Өргөдөл, гомдол гаргах, цахилгаан залгуулах, салгуулах захиалга өгч болно. Төлбөр чинь 20 мянган төгрөг гарлаа гэхэд тоолуурын заалтыг хэд гэж бичсэн, өдөр, шөнийн тарифаар яаж бодсоныг, татварт хэдэн төгрөг өгснийг нь харуулна. Мөн гол давуу тал нь онлайнаар төлбөрөө төлөх боломжтой. Манай улсын аль ч банк, мөн гадаадын банкны карттай байсан ч төлбөрөө төлөх боломжтой. Үүнээс гадна өмнө нь төлбөрөө урьдчилж төлж болдоггүй байсныг өөрчилж, боломжтой болгосон. Төлсөн мөнгө нь хэрэглээнээсээ илүү гарвал үлдсэн нь дараа сарынх нь төлбөрт хуримтлагдана. Гэрээний мэдээллээ өөрчилж, хугацааг нь сунган, шинээр байгуулж болох онлайнаар гэрээ хийх үйлчилгээ уг системд бий. Үүнийг ашиглалтад оруулаад хоёр сар гаруй болоход 3800 гаруй хүн хэрэглэж, 900 гаруй хүн төлбөрөө төлсөн байна. Дараагийн ээлжинд тоолуурын мэдээллийг буруу авдаг гэх асуудлыг цэгцлэхийн тулд уг системд иргэд өөрсдөө тоолуурын заалтаа оруулдаг болгох цэс суулгана.

    -Системийг хэрхэн ашиглах вэ?

    -Гар утсандаа “Цахилгаан хэрэглэгч” гэсэн программ татаж авна. Мөн http://my.tog.mn хаягаар орж болно.

    -Цахилгааны хэрэглээ жилээс жилд өсөж байгаа. Гэтэл эх үүсвэр нь нэмэгдэхгүй байгаа. Үүнээс болж, ачаалал үүсэж, хүндрэлтэй цөөнгүй асуудал гарч байгаа байх.

    -Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэглээ жилд 10 орчим хувиар өсдөг. Цахилгаан түгээх сүлжээг Улаанбаатар хот 600 мянган хүнтэй байхад төлөвлөсөн. Гэтэл өдгөө 1.3 сая хүнтэй болж, хэрэглээ эрс өсөж, шугам сүлжээ ачааллаа дийлэхээ больсон. Үүнд зориулан, жил бүр засвар, үйлчилгээ хийдэг ч бүрэн шийдэж чадахгүй л байна.

    -Танайх хэчнээн хэрэглэгчид үйлчилж байна вэ.

    -Манайхтай гэрээтэй 243 мянган хэрэглэгч бий. Энэ тоо жилд ойролцоогоор 20 мянгаар өсөж байгаа. Энэ нь жилд 10 хувиар өсөж байна гэсэн үг. Энэ хэмжээгээр ачаалал нэмэгдэж байгаа. Орон сууцны хороолол олныг барьж, гэр хороололд хөдөөнөөс ирж буй хүмүүс олширч, суурьшлын шинэ бүс  бий болохын хэрээр манай ачаалал нэмэгдэнэ. 2012 онд 4200 өргөдөл ирснээс 2450-д нь техникийн нөхцөл олгосон. 2013 онд 5032 гаруй өргөдөл ирсэн. Үүний 4150-д нь техникийн нөхцөл олгосон. Өнгөрсөн онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар багагүй ажил хийсэн. Нийслэлийн төсвөөс хөрөнгө гаргаж, шинээр дэд станц, хуваарилах байгууламж барьсан. Мөн компаниас мөнгө гарган нийт 30 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийн өнгөрсөн өвлийг сайн давсан. Өдгөө ирэх өвлийн бэлтгэлээ хангахаар ажлаа эхлээд байна. Энэ ажлын хүрээнд их засвар хийхээр төлөвлөгөөний дагуу цахилгаан хязгаарлаж байгаа. Үүнийг иргэд сайн анхаарч, ажлаа зохицуулж, төлөвлөөрэй.

    -Танай 243,000 хэрэглэгчээс электрон тоолуур тавиулаагүй хэчнээн айл үлдсэн бэ?

    -Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй төслүүдийн хүрээнд 2005 оноос хойш гэр хорооллын 100 мянган айлын тоолуурыг сольсон. 2013 онд 35 мянган электрон тоолуур тавьсан. Улаанбаатар хотод механик тоолууртай 70 мянга орчим хэрэглэгч үлдсэн. Ойрын хоёр жилд бүх айлыг электрон тоолууртай болгоно. Энэ тоолуур өндөр нарийвчлалтай, өдөр, шөнийн тарифаар тооцдог зэрэг олон давуу талтай. Цаашид электрон тоолуурыг алсын удирдлагатай “ухаалаг” болгон, заалтыг нь зайнаас авдаг болно. Энэ ажлыг ойрын таван жилийн дотор амжуулна.

    -Хэрэглэгч нэмэгдэхийн хэрээр ажил ихэснэ. Тэгэхээр ажилтнаа нэмэх шаардлагатай болох байх. Танайх хүний нөөц хангалттай юу?

    -Манайх 1700 ажилтантай. Хэрэглэгчдийн тоо жил бүр 20 мянгаар нэмэгдж байхад орон тоо нэмэх шаардлага гарна. Гэтэл орон тоог нэмнэ гэдэг нь зардал ихсэж эрчим хүчний үнийг өсгөх шаардлагатай болох тул боломжгүй. Тиймээс бид техник, технологи ашиглаж, байгаа хүн хүчнийхээ хэмжээнд үйлчилгээ үзүүлэхээр ажиллаж байна.
    -Манай эрчим хүчний үнэ хямд учраас компаниуд нэлээд алдагдалтай ажилладаг гэдэг. Хэр их алдагдалтай байдаг вэ?
    -Монголын эрчим хүчний үнэ маш хямд. Хоёр хөрштэйгөө харьцуулахад л манайхаас хоёр дахин өндөр үнэтэй байна. Эрчим хүч өөрийн гэсэн үнэтэй байж, түүгээрээ техник технологийн шинэчлэл хийн хэрэглэгчдэд эрчим хүч түгээх ёстой. Гэтэл манай эрчим хүчний салбар алдагдалтай ажиллаж байгаа тул техник технологио сайжруулж чадахгүй байна. Эрчим хүчний үнийг тодорхой хэмжээгээр нэмэх ёстой. Гэхдээ хэмжээ хязгааргүй бус, ядаж л өөрийнх нь өртгөөр хэрэглэгчдэд борлуулах хэрэгтэй. Хүчин чадлын чадлын дутагдалтай үедээ манайх ОХУ-аас импортоор эрчим хүч авдаг. Нэг кВт/цаг нь 160 орчим төгрөгийн үнэтэй. Бидний хэрэглэгчдэдээ борлуулж байгаа үнэ 79 төгрөг. Өнгөрсөн жил ашиглалтад оруулсан салхин станц нэг кВт/цагийг нь 170-180 төгрөгөөр зарж байна. Түүнийг нь бид аваад 84 төгрөгөөр, аж ахуйн нэгжид 100 төгрөгөөр борлуулдаг.

    -Танайх хэчнээн төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа вэ?

    -Манай компани цахилгаан түгээх үндсэн үйл ажиллагаанаасаа гурван тэрбум төгрөгийн алдагдалтай байгаа.

    -Ингэж алдагдалтай ажиллаж байхад засвар шинэчлэл, өргөтгөлийн ажилд зарцуулах мөнгө хомс байж таарна. Үүнийг хэрхэн зохицуулдаг вэ?

    -Хүндрэл цөөнгүй бий. Шугам сүлжээг шинэчлэх, хүчин чадлаа нэмэх зайлшгүй шаардлагатай. Үүнийг шийдэхийн тулд хөрөнгө оруулалтын асуудалтай тулгардаг. Улс, нийслэл, компанийн төсвөөр шат дараатай шинэчилж байна. Энэ асуудал дээр хэрэглэгчид нягт хамтарч ажиллах шаардлагатай. Хэрхэн хамтран ажиллах вэ? Эрчим хүчээ зүй зохистой хэрэглэж, цахилгаан хэрэгслээ хэрэглээгүй үедээ унтраадаг, цахилгаан хэрэгсэл худалдаж авахдаа эрчим хүчний бага хэрэглээтэйг сонгодог болох ёстой. Үнэ, өнгө зүсийг нь харахаасаа илүү хэр хэмжээний цахилгаан хэрэглэдэг эд вэ гэдгийг харж сурна гэсэн үг. Тэгвэл цахилгааны төлбөр нь ч бага гарна. Дулаарч, бүтээн байгуулалт эхэлж байгаатай холбогдуулан, газар шорооны ажил хийх гэж байгаа компаниуд манайд хандан, тухайн газар доор эрчим хүчний шугам сүлжээ байна уу гэдгийг тодруулах хэрэгтэй. Ингээгүйгээс болж, өнгөрсөн онд 100 гаруй удаа цахилгааны шугам гэмтээсэн. Манайд захиалга өгвөл аль болох хурдан очиж, эрчим хүчний шугам сүлжээ байгаа, эсэхийг тогтооно. Тасарсан кабелийг залгахад чанар нь мууддаг. Мөн илүү зардал гарна. Хамгийн гол нь иргэд эрчим хүчийг хэмжээ хязгааргүй хэрэглэхдээ биш, хэмнэлттэй зүй зохистой ашиглах хэрэгтэйг ухамсарлаасай. Эрчим хүчээ зөв зохистой, хэмнэлттэй хэрэглээрэй хэрэглэгчид ээ.

    Ч.МӨНХЗУЛ

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН МЭНДЧИЛГЭЭ

    2016-08-19 06:59:34

    АМЕРИКИЙН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

    2016-08-11 01:12:03

    ШИЗУОКИ МУЖИЙН ЗАСАГ ДАРГЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

    2016-08-08 07:15:19

    ӨРГӨТГӨСӨН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

    2016-08-08 07:12:43

    ЭРЧИМ ХҮЧНИЙ ДЭД САЙДААР ТОМИЛОГДСОН Т.ГАНТУЛГА АЖИЛДАА ОРЛОО

    2016-08-04 01:52:10

    ГУРВАН ТАЛТ УУЛЗАЛТЫН ҮЕЭР ЭГИЙН ГОЛЫН УЦС-ЫН ТАЛААР ХӨНДЛӨӨ

    2016-06-23 23:50:58

    Монгол эрчим хүчний шинэ тоглогч болно

    2016-06-23 01:31:07

    ЭХЯ-ны баг тамирчид хоёр дахь удаагаа цомын эзэн боллоо

    2016-06-07 03:13:15

    Шинэ мэдээ

    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!