MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Халуун ус хангамжийг хязгаарлах тухай тайлбар

    Халуун ус хангамжийг хязгаарлах тухай тайлбар

    2014-05-15
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Дулааны 1в, 5в, 6ж гол шугамууд нь /магистралиуд/ нь 1966~1673 онуудад ашиглалтанд орсон. Голч нь  2Ø300~500 мм–ын диаметртэй шугамууд бөгөөд 1в гол шугамаар дамжуулан 40 мянгат, 50 мянгат,  220 мянгатын орон сууцны хорооллууд, Төв шуудан, Төрийн ордон орчмын хэрэглэгчид,  5в  гол шугамаар дамжуулан Замын цагдаагийн газрын  орчмын орон сууцнууд, Континенталь зочид буудал, 6ж  гол шугамаар дамжуулан  Хөгжим бүжгийн сургууль, Энэтхэгийн болон БНХАУ-ын Элчин сайдын яамны байр, 11-р хорооллуудын хэрэглэгчдийг хангадаг.

    1в, 5в, 6ж гол шугамууд нь /магистралиуд/ нь 41~48 жил тасралтгүй ажиллаж байгаа ба ашиглалтын хугацаа дуусч, элэгдэл хорогдолд орсны улмаас халаалтын улирлын үед ихээхэн гэмтэл гарч өвлийн оргил ачааллын үед дулаан хангамжийн найдвартай ажиллагаанд хүндрэл учруулдаг болоод байна.

    Түүнчлэн сүүлийн үед барилгажилт эрчимжиж байгаа бөгөөд дээрх шугамаар дамжуулан хангадаг хороолол дүүргүүдэд дулааны хэрэглээ огцом өсч шугамын нэвтрүүлэх чадвар хүрэлцэхгүй болсноос шалтгаалан 11-р хороолол, 40, 50 мянгатын орон сууцны хорооллын зарим хэсгүүдэд дулаан хангамжийн доголдож байна. Одоогийн байдлаар 1в, 5в, 6ж гол шугамууд нь 20~40 хувийн хэт ачаалалтай ажиллаж байгаа юм.

    Иймд дээрх шугамуудыг өргөтгөж шинэчлэх ажлын судалгааг хийж зураг төслийг боловсруулан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2014 оны 5 дугаар сар 15-наас 8-р сарын 1-ны өдрийн хооронд өргөтгөлийг хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байна. 1в, 5в, 6ж гол шугамыг өргөтгөснөөр дээр дурдсан газруудын дулаан хангамжийн найдвартай байдал хангагдаж, халаалтын доголдолтой байсан хэсгүүдийн дулаан хангамж сайжирна.

    Гэхдээ өргөтгөж шинэчлэхээр төлөвлөөд байгаа шугамууд нь бүгд хотын төвийн хэсэгт байрлалтай замын хөдөлгөөний нягтрал ихтэй авто замуудыг хөндлөн огтолж гарсан, ногоон байгууламж, тохижуулсан талбай, авто зогсоол, явган хүний зам ихтэй хэсэгт шугамын трасс нь байгаа юм. Энэ нь шугам угсралтын ажлыг саатуулах, ажлыг удаашруулах нэг хүчин зүйл болж байна. Мөн түүнчлэн шугамын трасс урт учир ажлын эзэлхүүн ихтэй, төмөр бетон цутгалттай хийцүүдийг ихээр хийдэг технилогитой ажил тул шугам шинэчлэлтийн ажил 70~80хоног үргэлжлэх шаардлага тулгараад байна.

    1в гол шугамын өргөтгөлийн ажил, хүндрэлтэй асуудлууд:

    Шугамын тодорхойлолт: 1966 онд ашиглалтанд орсон (ашиглалтын хугацаа дууссан), 2Ø500 мм–ын голчтой 1,2 км шугамыг  2Ø800 мм–ын голчтой болгон өргөтгөнө.  

    ХХУ-аар хязгаарлагдах хэрэглэгчид: 220 мянгат, Скайтель ХХК, Баянгол, Корпорейт зочид буудал, Хүүхдийн  ордон, Драмын театр орчим

    Шугам шинэчлэгдэх хэсэгт байгаа тохижуулсан талбай, авто зам:

    -  Паркын хашаанаас  баруун тийш Энхтайваны өргөн чөлөөний авто замыг хөндлөн гарсан хэсэг

    -  Тк-1893 буюу Энхтайваны гүүрний доор байрлах зангилаа цэгээс  хойд зүгт Нарны замын 2 урсгалтай авто замыг хөндлөн гарсан хэсэг

    -  Баянгол зочид буудлын зүүн талын тохижуулсан явган хүний зам талбай, автобусны буудал, туслах замууд авто зогсоол

    -  Алтай Констракшин ХХК, МB төв 2-ын дундуурх шугам одоо байгаа трасс.

    -  Драмын театрын хойд талд тохижуулсан усан оргилуурын зам талбай, гантиг шалнууд

    Шугам угсралтын үед технологийн хувьд хугацаа шаардсан ажлууд:

    -  12 цэгт үл хөдлөх тулгууруудын төмөр бетон хийцийн угсралт, хатаалтын ажлууд

    -  8 цэгт силфонон компенсаторын угсралт, таталтын ажлууд

    -  2 хэсэгт авто зам доорх хүн явуултай хонгилын угсралтын ажлууд

    -  Тохижилттой хэсгүүдийн буулгалт, шилжүүлэлт, нөхөн сэргээлтийн ажлууд

     

    5в магистралийн өргөтгөлийн ажил, хүндрэлтэй асуудлууд:

    Шугамын тодорхойлолт:  1966 онд ашиглалтанд орсон (ашиглалтын хугацаа дууссан), 2Ø400 мм–ын голчтой 1,8 км урттай тулгуур дээр ил угсрагдсан шугамыг  2Ø800 мм–ын голчтой болгон  шинэчлэн өргөтгөж газар доогуур сувагт оруулах.

    Халуун усаар хязгаарлагдах хэрэглэгчид:Соёлж ХХК,  Замын цагдаа орчмын орон сууцнууд, Континенталь зочид буудал

    Шугам шинэчлэгдэх хэсэгт байгаа тохижуулсан талбай, авто зам:

    -  Замын цагдаагийн уулзварын баруун талд  Нарны замын 2 урсгалтай авто замыг хөндлөн гарсан хэсэг

    -  Замын цагдаагийн уулзварын хойд талд  Олимпын гудамжны 2 урсгалтай авто замыг хөндлөн гарсан хэсэг

    -  Олимпын гудамжны  тохижуулсан явган хүний зам талбай  туслах замууд

    Шугам угсралтын үед технологийн хувьд хугацаа шаардсан ажлууд:

    -  18 цэгт үл хөдлөх тулгууруудын төмөр бетон хийцийн угсралт, хатаалтын ажлууд

    -  15 цэгт силфонон компенсаторын угсралт, таталтын ажлууд

    -  2 хэсэгт авто зам доорх хүн явуултай хонгилын угсралтын ажлууд

    -  Тохижилттой хэсгүүдийн буулгалт, шилжүүлэлт, нөхөн сэргээлтийн ажлууд

    6ж гол шугамын өргөтгөлийн ажил, хүндрэлтэй асуудлууд:

    Шугамын тодорхойлолт: 1973 онд ашиглалтанд орсон (ашиглалтын хугацаа дууссан), 2Ø300 мм–ын голчтой 0,8 км шугамыг  2Ø500 мм–ын голчтой болгон өргөтгөнө.

    Халуун усаар хязгаарлагдах хэрэглэгчид:Энэтхэг ЭСЯ-ны байрнаас хойш 11-р хорооллын бүх хэрэглэгчид

    Шугам шинэчлэгдэх хэсэгт байгаа тохижуулсан талбай, авто зам:

    -  Биеийн тамирын дээд сургуулийн хойд талд Бээжингийн гудамжны 2 урсгалтай авто замыг хөндлөн гарсан хэсэг

    -  Иркутскын  гудамжны  тохижуулсан явган хүний зам талбай  туслах замууд

    Шугам угсралтын үед технологийн хувьд хугацаа шаардсан ажлууд:

    -  7 цэгт үл хөдлөх тулгууруудын төмөр бетон хийцийн угсралт, хатаалтын ажлууд

    -  7 цэгт силфонон компенсаторын угсралт, таталтын ажлууд

    -  Тохижилттой хэсгүүдийн буулгалт, шилжүүлэлт, нөхөн сэргээлтийн ажлууд

       ЭХЯ, УБДС ХК

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН МЭНДЧИЛГЭЭ

    2016-08-19 06:59:34

    АМЕРИКИЙН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

    2016-08-11 01:12:03

    ШИЗУОКИ МУЖИЙН ЗАСАГ ДАРГЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

    2016-08-08 07:15:19

    ӨРГӨТГӨСӨН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

    2016-08-08 07:12:43

    ЭРЧИМ ХҮЧНИЙ ДЭД САЙДААР ТОМИЛОГДСОН Т.ГАНТУЛГА АЖИЛДАА ОРЛОО

    2016-08-04 01:52:10

    ГУРВАН ТАЛТ УУЛЗАЛТЫН ҮЕЭР ЭГИЙН ГОЛЫН УЦС-ЫН ТАЛААР ХӨНДЛӨӨ

    2016-06-23 23:50:58

    Монгол эрчим хүчний шинэ тоглогч болно

    2016-06-23 01:31:07

    ЭХЯ-ны баг тамирчид хоёр дахь удаагаа цомын эзэн боллоо

    2016-06-07 03:13:15

    Шинэ мэдээ

    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!